Хоолны ЖОР

Оройн хоолны санаанууд ♥ жортой нь танилцуулж байна

Оройн хоолны санаанууд ♥ жортой нь танилцуулж байна

Тахианы махтай Ризотто

Орц:

Тахианы гуя- 1 ширхэг

Ризотто будаа- 150 грамм /цагаан будаагаар орлуулж болно/

Брокколи- 50 грамм

Үрлэн помидор- 30 грамм

Пармизан бяслаг- 100 грамм

Цагаан давс- 50 грамм

Ягаан сонгино- 1 ширхэг

Давс

Перец

Яншуй

Хийх арга: Ягаан сонгино болон будаагаа маслонд хуурч, давс перцээр амтална. Будаан дээрээ цагаан давс хийж, зөөлөн гал дээр буцалгана. Буцалгахдаа гүйцэл болгохгүй бөгөөд хуурсан будаан дээрээ үрсэн пармизан бяслагаа хийж, зуурмаг бэлтгэнэ.

Тахианы гуяа давс, перцээр амтлаад, шарах шүүгээнд хийнэ. Үрлэн помидороо голоор нь хуваагаад бага зэрэг шарах бөгөөд броколлигоо халуун усанд шалзалж бэлтгэнэ. Будаагаа таваглахдаа дээр нь тахианы мах болон бэлтгэсэн нөгөөгөө тавьж, яншуй цацаарай. Ийнхүү амтат тахианы махтай Ризотто бэлэн болно.

Яргай загасны стейк

Орц:

Яргай загас-100 грамм

Улаан лооль- 5 ширхэг

Хушга- 2 ширхэг

Ягаан сонгино- 1 ширхэг

Сармис- 1 хумс

Розмарин- 1 ширхэг

Ногоон хулуу- тал

Лемон- тал

Яншуй- 5 грамм

Оливын тос

Хар перец

Давс

Бууцай-50 грамм

Хийх арга: Салмон буюу яргай загасаа гэгээж бэлдээд, өөрийн идэх хэмжээгээрээ тааруулан давс болон хар перецээр амтална. Мөн лемоныг хөндлөнгөөр нь зүснэ. Хайруулын тавганд оливын тос бага зэрэг хийгээд загасаа шарна. Загас маш хурдан болдог учир тосоо халаагаад, загасаа хийснийхээ дараа галаа бага зэрэг багасгаарай.

Үүн дээрээ хэрчсэн лемоноо бүхлээр нь хийгээд үрлэн помидор болон розмаринаа хамтад нь шарж өгнө. Ойролцоогоор 8-10 минут шарахад л хангалттай. Загас болох хооронд зуушаа бэлтгэнэ. Хулууныхаа хальсыг авна. Мөн нарийн хэрчиж өгнө. Нарийн хэрчсэн хулуугаа бүгдийг нь давхарлаж байгаад шпаггетины гоймон шиг урт нарийхан хэрчинэ. Хайруулын тавганд бага зэрэг оливын тос хийж халаагаад хэрчсэн сонгино саримсаа хуураад нарийн хэрчсэн хулуугаа шарна.

Дээр нь яншуй, бууцайгаа нэмж, хамгийн сшшол жижиглэн хэрчсэн хушгаа хийгээд хуурна. Зөвхөн давс, перецээр амтална. Ногоогоо хулуу болоод, зөөлөрмөгц гаргаарай. Ингээд таваглах л үлдлээ.

Рагу

Орц:

Хонины ястай мах-130 грамм

Төмс- 52 грамм

Шар лууван- 20 грамм

Шар манжин- 16 грамм

Бөөрөнхий сонгино- 12 грамм

Улаан лоолийн паста- 10 грамм

Гурил- 3 грамм

Давс

Лаврын навч

Хийх арга: Хонины хавиргыг хосоор нь зүсэж, хөндлөнгөөр нь 4-5 см хэмжээтэй цавчиж, ясны үйрмэгийг цэвэрлээд тавганд бага зэрэг тос хийж, давсаар амталж шарна. Бага зэрэг шарсны дараа ус нэмж, зөөлөн галаар нэг цаг жигнэнэ.

Дээр нь гурил, хуурсан сонгино болон ногоогоо хийж, томат, давс, повоороор амтлаад гүйцэд болтол дахин жигнэнэ. Төмсөө дөрвөлжин хэрчиж, их тосонд шарах бөгөөд хоолоо бүрэн болсны дараа хийж, хутгана. Ингээд амтат рагу бэлэн болно.

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap