LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Манай эгч энэ дасгалыг хийснээр Өгзөг болон Нурууны доод үеийн өвдөлтөөсөө салсан шүү

Олон цагаар суун ажил хийдэг хүмүүст тохиолддог нийтлэг нэг өвчин бол өгзөг болон нурууны доод үеийн мэдрэл дарагдах аюул байдаг. Тийм ч учраас байнгын суун ажил хийдэг хүмүүс өдөрт дор хаяж нэг удаадаа дараах дасгалыг хийж байвал аюулгүй байх юм.

Учир нь хүн олон цагаар суун ажил хийх явцад мэдрэлийн судас дарагдах, бодисын солилцоо алдагдах, нуруугаар чилж өвдөх асуудлууд гарч ирдэг. Ийм учир та дараах 2 дасгалыг байнга хийж хэвшээрэй.

№1 Оффист хийх дасгал

Оффис буюу ажлын өрөөндөө хялбар хийж болох дасгал бөгөөд та тухайн дасгалыг хийснээр дээрх өвчнүүдээс айх аюулгүй болох юм. Сандалны үзүүр дээр сууж нэг хөлөө нугалан нөгөө хөлөө шулуун хөлийн өсгийг газарт бүрэн тавьж сууна. Үүний дараа 2 гараа ташаандаа авч, нурууг тэнийлгэн цээжээ доош тэгш тонгойж өгнө. Тухайн дасгалыг 5 – 10 удаа хийх хэрэгтэй. Хэт хурдан биш удаан барьж хийвэл үр дүнтэй.

№2 Гэртээ хийх дасгал

Шалан дээр дэвсгэр дэвсээд нуруугаараа хэвтэнэ. Хэвтэхдээ хүзүүний доор дэр тавиарай. Үүний дараа зурагт үзүүлсэн байрлалыг авч доор байгаа хөлөө гараараа аажим аажимаар татаж өгөх хэрэгтэй. Нэг удаадаа 20 – 30 секундээр 5 удаа хийнэ. 2 хөлөө солбихоо мартуузай.

Мэдээллийн эх сурвалж : www.Lifestyle.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap