LifestyleЗөвлөгөө

Мөнгөн хуримтлал бий болгоход туслах АЛТАН ДҮРМҮҮД

Мөнгө нь бидэнд мөрөөдлөөрөө амьдрахад тусалдаг. Үүний тулд их хэмжээний мөнгө хэрэгтэйгээс гадна, түүнийг зөв зарцуулж хуримтлуулж сурах хэрэгэй. Ихэнхи хүмүүс орж ирж буй орлогоо өдөр тутмын амьдралдаа балансалж зарцуулдаг.

Хуримтлал үүсгэдэг, тогтмол орлогоосоо цааш нь хийдэг хүмүүс ховор. Хамгийн гол нь өөртөө заавал хуримтлалтай байх хэрэгтэй.

24 цагийн дүрэм

Саятанууд 24 цагийн дүрэмээр амьдардаг. Тэд үнэтэй худалдан авалт хийхээсээ өмнө Үүнийг зүгээр л хүсч байна уу? Эсвэл үнэхээр байна уу? гэдгийг өөрсдөөсөө асуудаг. Харин ихэнхи хүмүүсийн худалтан авалтын 60% нь сэтгэлийн хөдлөлөөс үүдэлтэй байдаг. Тиймээс эхлээд өөрөөсөө асууж байж шийдвэр гаргавал мөнгө хэмнэх нэг алхам болно.

Бэлэн мөнгө хэрэглэ

Кредит карт авч явахад найдвартай, төлбөр тооцоо хийхэд амар хэдий ч бэлэн мөнгө хэрэглэх нь санхүүгийн хувьд ашигтай байдаг. Энэ танд мөнгөө элдэв шимтгэл эсвэл зээлийн карт ашигладаг бол зүгээр нэг хоол идэх өдөр тутмын хэрэглээндээ хүүтэй өрөнд орохоос зайлсхийнэ. Мөн бэлэн сөнгө хэрэглэх нь мөнгөө тооцоолход амар. Ихэнхи хүмүүс зартандаа яг хэд үлдэх вэ? гэдгийг тооцолгүй зүгээрг л Аан хүрнэ хүрнэ зурчих гэсээр нэг мэдхэд мөнгөгүй болсон байдаг.

Орлого зарлага хуримтлалаа үргэлж төлөвлө

Энэ нь хэцүү сонсогдож байгаа боловч цалингийнхаа тодорхой төсөвт тохируулах нь их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Өдөр тутуамдаа юу хэрэглэдэг гэдгийг нэг эргээд хараарай. Шаардлагагүй зүйл байж л таарна. Тэдгээр зүйлсийгээ хасаад хувийн зардлаа хэмнэх хэрэгтэй. Санхүүгийн шинжээчид 50/30/20 төсөвлөх арга хамгийн зөв гэж үздэг.

Мөнгө олох зүйлдээ л хөрөнгө оруул

Мөнгө хэмнэхийн тулд та нар зовлонтой байх хэрэггүй. Учир нь шаардагагүй худалтан авалт хийхээ болилоо гээд танд төвөгтэй санагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Одооны хүмүүс бүгд ажил гэр гэсэн завгүй амьдралтай байдаг. Тэгсэн хэрнээ гоёж гангарах дуртай. Гэхдээ тэдгээр зүйлсээ хэзээ ч ажил дээрээ ашигладаггүй, ханын шүүгээнд хадгалсаар үеэ өнгрөөдөг. Бид ихэнхи цагийг л ажил дээрээ өнгөрөөж байгаа. Бас тэндээс бид цалин авч байгаа. Тиймээс мөнгө олох зүйлдээ л хөрөнгө оруул.

Таны цагийг хэмнэх зүйл хөрөнгө оруул

Баячууд цаг хугацаа, оюун санаагаа хэмнэж болох зүйлд хөрөнгө оруулхаас хэзээ ч татгалздаггүй. Хүргэлтийн үйлчилгээ, угаалга засварын үйлчилгээ гэх мэт зүйлсийг өөрсдөө хийж чадна. Бас тэдгээр нь өндөр үнэтэй ч гэсэн таныг аз жаргалтай болгодог зүйлсийг хийх чанартай цагийг нэмж өгөх болно. Эцсийн эцэст хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа шүү дээ.

Туршлага

Саятанууд хуанли дээрээ амьдралын туршлагуудыг үргэлж тэмдэглэдэг. Энэ нь тэдний амьдрал, эрүүл мэндэд нэмэр болсон туршлагыг баяжуулах зардлыг тэргүүн ээлжинд чиглүүлдэг. Тэд өдөр тутмын зардлаа хэмнэж аялал, биеийн тамирын дасгал хийхэд зарцуулдаг.

Эхлээд тооцоол, дараа нь амар

Санхүүгийн мэдлэг ч бас чухал шүү. Түүнийг мэдсэнээр өөрсдийн тогтмол зардлыг автоматжуулсан системээр дамжуулан төлж байхдаа өөрсдийн үлдсэн мөнгийг хэрхэн зарцуулах талаар тодорхой болгосон байдаг.

Хямдралтай үеийг битгий хүлээ

Бид бүгд л хямдралд дуртай. Гэсэн хэдий ч, хямдхан гээд хэрэггүй зүйлсийг худалдан авах нь мөнгө хэмнэж буй үйлдэл биш. Харин мөнгөтэй хүмүүс таныг дэлгүүрийн жагсаалтыг урьдчилан төлөвлөж, худалдан авалт хийхдээ үнэ биш чанартай хэрэгтэй зүйлд зарцуулхыг зөвлөж байна.

Таныг аз жаргалтай, эрүүл чийрэг болгох зүйлд хөрөнгө оруулалт хий

Таныг аз жаргалтай болгож, хобби, дур сонирхолд тань нэмэр болох зүйлсийг худалдаж ав. Баян хүмүүс хийж байгаа зүйлээ хайрлаж, аз жаргалтай болгодог зүйлүүддээ хөрөнгө оруулахыг хичээх замаар шаргуу хөдөлмөрлөдөг.

Их бага хамаагүй хадгал

Хааяа нэг энд тэнд мөнгөө хийгээд мартдаг шиг хадгалаад зүгээр л март. зоос байсан ч тэргээр чинь нийлээд доллар болно.

Мэдээллийн эх сурвалж : www.Lifestyle.mn

ШЕЙРЛЭЭД ФЭЙСБҮҮКИЙН НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ ХУВААЛЦААРАЙ ТАНД БАЯРЛАЛАА

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap