ЗөвлөгөөЭрүүл мэнд

Та өглөө босохдоо нэг л сэргэг биш идэвхигүй байна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үзээрэй.

Хэрвээ та орой унтахын өмнө дасгал хийх нь таний нойрыг хулжаана гэж бодож байгаа бол lifestyle.mn хамт олон танд дуулгах сайхан мэдээтэй. Энэ талаар нарын судалгаа хийхэд оройны дасгал нь өглөөний дасгалтай нэгэн адил эрүүл бөгөөд үртэй дүнтэй байсан байна.

Хүн бүр өглөөгүүр тэр болгон завтай байдаггүй. Тэгвэл та орой унтахын өмнө дасгал хийгээд туршаад үзээрэй үр дүн нь илүү бөгөөд орой ямар нэгэн асуудалгүйгээр унтаж амрах болно.

Энэхүү богинохон мэдээллийг уншаад танд ямар ач тустай талаар товчхон мэдээллийг аваарай.

Та илүү хүнд дасгалуудыг хийж чадах болно.

 

Өглөө босохдоо нойрмоглоод өдөр л унтана даа гэж бодсон боловч яг өдөр болохоор нойр тань хүрэхгүй илүү их эрх хүчтэй болсон мэт санагдаж байсан уу? Тэгвэл энэ нь тодорхой шалтгаантай юм. Хүүхдүүд орой унтахын өмнө ямар их хөдөлгөөнтэй эрч хүчтэй байдаг билээ дээ.

Учир нь гэвэл таны биеийн хэм өдрийн 2-6 цагийн хооронд нэмэгддэг бөгөөд энэ нь ердийнхөөс илүү их хүчин чармайлт гаргадах тусалдаг байна.

Нэмэж хэлэхэд хэрвээ та гүйдэг бол орой нэг гүйгээд үзээрэй. Нэгэн судалгаагаар хүн харанхуйд сатаарах зүйлгүйгээр гүйхэд гэрэлтэй орчинд гүйсэнээс илүү хурдан гүйж байсан байна.

 

Та илүү сайн унтаж магад.

 

Унтахын өмнө дасгал хийх нь үнэндээ таны нойрны чанарыг нэмэгдүүлдэг ба Щвецарын Холбооны Технологийн Институцын судалгаагаар та илүү хялбар гүн нойрсдог болохыг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн хүний нойрны чанарт муугаар нөлөөлдөг талаар ямар нэг баримт судалгаа байхгүй ч гэсэн та хэт их ачаалалтай дасгал хийхээс зайлс хийх нь зүйтэй.

Таны булчин илүү хурдан төлжих болно.

Үдээш хойш хүний бие дахь кортисол болон тестостероны харьцаа булчингын ургалтанд хамгийн зохимжтой түвшинд байдаг. Өглөө хамгийн өндөр түвшинд байдаг хэдий ч нар жаргасаны дараа булчингийн ургалт бүрэн хэмжээгээр ажилладаг байна.

 

Хуралдсан стрессийг арилгах болно.

 

Заримдаа сэтгэл хөдлөл болон толгойд эргэлдэх бодлоос болон унтахад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл унтахын сунгалт эсвэл иогийн дасгал хийх нь энэ асуудлыг шийдэх шилдэг арга юм.

Судалгаагаар унтахын өмнө иог эсвэл сунгалт хийх нь стресс болон сэтгэл зовинолыг багасгаж бодол санааг тайвшруулж амьгалын хэмнэл удааширдаг байна. Ингэснээр та орон дотороо хөрвөөлгүй илүү амархан нойрсох юм.

Эцэст нь хэлэхэд таны биед илүү их хүчил төрөгч орох ба та илүү тайван байдлыг мэдрэх болно.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!

Та хайртай дотны хүмүүстээ энэхүү мэдээллийг хуваалцаарай.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap