Гоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Дэргүй унтахын ач тус.

Дэргүй унтах нь тухгүй байж болох ч таны эрүүл мэндэд олон ашиг тустайг та мэдэх үү? Ямар ямар ач тустай вэ гэж үү?

Жишээ нь дэргүй унтсанаар нурууны өвчин намдаад зогсохгүй та өглөөг илүү сэргэг угтахад тустай. Мөн бид маш олон төрлийн үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэдэг ч хэрхэн унтаж амрахаас шалтгаалан арьсанд тань олон талын нөлөө үзүүлж болдог.

Манай lifestyle.mn зөвхөн дэргүй унтсанаар таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарч болохыг тоймлон хүргэж байна.

1. Үрчлээ тогтох үйл явцыг удаашруулна.

Зөвхөн нойр дутуу явах нь таныг илүү хөгшин харагдуулдах шалтгаан биш. Магадгүй таны дэрний уут энэ асуудалд нөлөөлж байж болох юм шүү. Ихэнх дэрний уут хөвөн даавуугаар хийгдсэн байдаг бөгөөд энэ нь таньд илүү зөөлөн тухтай мэт санагдаж болох ч таны арьсанд үрэлт үүсгэдэг ба ингэснээр таны арьсийг хуурайшулдаг.
Хуурайшилт нь хялгасан үрчлээнээс илүү ноцтой асуудалд тооцогддог ба арьсны өө сэв, үрчлээг улам ч тод болгож харагдуулдаг. Дэргүй унтахад дасан зохицох гэж чамгүй хугацаа орох хэдий ч алсдаа таны арьсанд илүү ашиг тустай болохыг та ойлгох болно.

2. Таны арьс илүү толигор харагдах болно.

Та ус уухгүй нэг өдөр болоход таньд ямар байдаг вэ үүнтэй нэгэн адил таны арьсанд ч мөн чийгшил голлох үүргийг гүйцэтгэдэг. Даавуун дэрний уут нь таны арьсыг залуу хэвээр үлдэхэд шаардлагатай чийг болон зайлшгүй хэрэгцээт тослогыг үгүй хийж байдаг та санаад аваарай.

3. Арьс цочрохоос сэргийлнэ.

What Can Happen to Your Skin If You Start Sleeping Without a Pillow
Хэрэв та батгашилттай, мэдрэмтгий арьстай бол даавуун дэрний уут тийм ч зөв сонголт биш болов уу. Таны эмзэг мэдрэмтгий арьсанд даавуун дэрний уут хэт ширүүдэх бөгөөд асуудлыг улам л дордуулна. Дэрний уут нь бактер үржих таатай орчин болдог учир улам ихээр батгашилтыг үүсгэхэд нөлөөлдөг.

4. Таны арьсыг илүү түргэн нөхөн сэргэхэд тусална

Таныг унтаж байхад бүхэл бие, эд эс тань нөхөн сэргэж байдаг ба таны арьс ч мөн адил. Дэрний уут нь тос болон гоо сайханы бүтээгдэхүүнийг өөртөө шингээж хуралдсаар байдаг бөгөөд тэр бохирдол дээр нүүрээ нааж унтах нь таны гоо сайхныг сөнөөж ч болох юм.
.

5. Таны арьсыг өнгөлөг болгоно

What Can Happen to Your Skin If You Start Sleeping Without a Pillow
Хэт зөөлөн дэрэн дээр унтах нь тархинд очих цусны урсгалыг сааруулдаг. Үр дүнд нь өглөө толгой өвдөх, хүзүү мөрөөр өвдөх гэх мэт зовиуртай байхаас гадна таны арьсыг гундуу харагдуулдаг. Цусны эргэлт муу байх нь арьс өнгөө алдах, тууралт гарах гэх мэт олон төрлийн арьсны асуудлууд үүсгэдэг байна.
Хэрвээ та дэргүй унтаж чаддагүй бол дараах 2 төрлийн дэрний уутыг сонгоорой.
  • Торго: Торгон дэрний уут нь даавуун дэрний уутнаас илүү зөөлөн байх ба арьсний чийгшилийг шингээх нь бага байдаг бөгөөд батганы асуудлаас түргэн ангижрахад нэмэр болох болно.
  • Зэсний орцтой дэрний уут батгашилтыг эдгээх, үрчлээ үүсэхээс сэргийлэх, нэгэнт үүссэн үрчлээг багасгах гэх мэт олон сайн талуудтай.

Манай сайтад зочилсон танд баярлалаа!

Хайртай дотны хүмүүстэйгээ энэхүү аргыг

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap