ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хурхиралтаас ангижрах төгс аргууд

Та болон таны гэр бүлийн хүн хурхирч унтахад хэцүү байдаг бол энэхүү нийтлэл яг таньд зориулагджээ.

Хайр гэдэг бүгдийг дийлдэг. Ямар ч хашилт саад, уул толгод, далай тэнгисийг ч үл ажирана. Хайраас илүү хүчтэй зүйл үгүй гэхдээ хурхиралтын өмнө өвдөг сөхөрдөг байна.

Хурхиралт нь Америк болон Их Британид гэр бүл цуцлалтын 3 дахь том шалтгаан болдог байна. Хурхирах нь танд болон таны гэр бүлд ихээхэн сөрөг нөлөөтэй байж болох юм.

Энэ удаад Lifestyle.mn та бүхэндээ хурхирхыг зогсоох шилдэг аргуудыг хүргэхээр шийдлээ.

1. Хажуу талаараа унтах.

Дээшээ харж унтахад хэлний уг болон тагнай хоолойд хүрч наалддаг ба энэ нь амьсгалахад саад болдог. Үр дүнд нь хурхирах хэмээх залхмаар чимээ гардаг байна. Хэрвээ та хажуу талаараа унтах юм бол таны амьсгалын зам чөлөөтэй байх бөгөөд хурхиралтыг зогсоох өндөр магадлалтай юм.

2. Жин хасах.

 

Хэрвээ та илүүдэл жинтэй бол уушги болон хоолойгоор дамжин орох агаар багасдаг. Үүгээр ч зогсохгүй таргалалт нь унтаж байхдаа амьсгал тасалдах магадлалыг өндөрсгөдөг байна. Олон сөрөг үр дагавруудаын зөвхөн нэг нь юм. Тиймээс та жингийн илүүдлээс аль болох зайлсхийх шаардлагатай.

3. Унтахын өмнө хамраа сайн цэвэрлэх.

Ихэнх тохиолдолд унтаж байхдаа амаараа амьсгалах нь хурхирах шалтгаан болдог. Тэгэхээр хамраараа амьсгалах нь хамгийн зөв юм. Ам нь хоол хүнс идэж уух болон хэл ярианы эрхтэн бол хамар нь амьсгалахад зориулагдсан эрхтэн юм. Унтахын өмнө хамар амьсгалын замыг цэвэрлэх нь маш чухал бөгөөд шаардлагатай бол хамрын цацлага хэрэглэх нь чухал. Сайн тал нь таны нойрны чанар ч мөн нэмэгдэх болно. Та илүү сайн амарна гэсэн үг шүү дээ.

4. Хамрын наалт хэрэглэх.

 

Хэрвээ та болон эсвэл таны гэр бүлийн хүн хамрын битүүрлээс болж хурхирдаг бол тусгай хамрын наалт хэрэглээд үзэх нь зөв юм. Энэхүү наалт нь амьсгалын замыг чөлөөлж саадгүй зөв амьсгалахад тань туслах болно.

 

5. Гэрээ сайн цэвэрлэх.

Хаврын улирал бол харшлын улирал гэж нэрлэхэд хилсдэхгүй биз ээ. Хурхирах үндсэн шалтгаануудын нэг нь харшил юм. Тиймээс гэрээ сайн цэвэрлэх ялангуяа унтлагын өрөөндөө чийгтэй цэвэрлэгээ хийж өрөөний булан, хөшиг, ор хөнжлийн даавуугаа цэвэр байлгах нь чухал.

6. Байгалын гаралтай бүтээгдэхүүн.

Харшлыг анагаах олон төрлийн ургамал байдгаас бид бүгдийн хамгийн сайн мэдэх, түгээмэл ургадаг нь халгай юм. Хэд хэдэн халгайн навчсыг буцалсан усанд 10-15 минут хандлан унтахын өмнө ууна. Мөн унтахын өмнө сэнгэнэсэн гаатай цай уух нь ч бас тустай арга юм.

 

7. Идэж байгаа зүйлдээ анхаарах.

 

 

Итгэхэд бэрх сонсогдож болох ч унтахын өмнө хүнд хоол идэх, архи согтууруулах ундаа хэрэглэх нь хоолойн булчинг сулладаг ба хурхирах магадлалыг илүү өндөрсгөнө. Хэрэв та анзаардаг бол согтуу хүмүүс илүү хурхирдаг.

8. Эмчид хандах.

 

Хэрвээ дээрх аргууд ямар ч үр дүнгүй тохиолдолд эмчид хандах нь зөв юм. Ялангуяа хамрын нармай, мөгөөрсний гэмтэл нь хурхирах шалтгаан байж болох юм. Тиймээс та мэргэжлийн эмчид хандан нарийвчлан үзүүлж хяналтанд орох нь зүйтэй юм.

 

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap