LifestyleГоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Цагаан гааг өдөр тутамд хэрэглэх хүнснийхээ тоонд заавал оруулаарай

Та хүнсний дэлгүүрийн нарийн ногооны тасгаар явж байхдаа хүний нүдэнд тийм ч тод тусмааргүй нэг тавиурын буланд байрлах цагаан гааны үндсийг харан авалгүй зөрсөн нь олонтаа байсан байх. Тэгвэл эрт дээр үеэс цагаан гааны ашиг тус, эмчилгээний чанарыг шагшин магтсаар иржээ. Цагаан гаа нь маш олон төрлийн ашигт чанарыг өөртөө агуулдаг тухайлбал олон төрлийн витамин, эфирийн тос, үрэвслийн эсрэг, чийгшүүлэгч, бэхжүүлэгч зэрэг нөлөөг хүний биед үзүүлэх боломжтой хүнс юм.

Lifestyle.mn манай хамт олон та бүхэндээ цагаан гааны ашиг тус гэрийн нөхцөлд өргөн хэрэглэж болох энгийн жоруудын талаар энэ удаад бэлтгэн хүргэхээр шийдлээ.

АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ.

 

  • Дараах тохиолдлуудад цагаан гааг хэрэглэхийг хориглох заалттай: Хэрэв таны зүрх болон элэг асуудалтай бол цус алдалт явагдаж байх үед, цусны даралт өндөртэй болон жирэмсний 2 болон 3-р гурван саруудад.
  • Шинэхэн цагааны гааны үндэс, нунтаг байдал болон цагаан гааны эфирийн тосыг нэг болон хоёрдугаар хоолондоо шууд хэрэглэхэд тохиромжтой.
  • Цагаан гааг Макс болгон ашиглахынхаа өмнө харшлах эсэхээ шалгахын тулд жоохон хэсгийг аваад гарынхаа нэг хэсэгт түрхээд үзэхэд илүүдэхгүй болохыг тус тус анхаараарай.

Хэрэв таны хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсдэг, аль эсвэл дотор тань муухай оргидог тэр тусмаа жирэмсэн үедээ хордлого ихээр өгдөг бол багахан хэмжээний цагаан гаа зажлах аль эсвэл цагаан гааг цайнд хийж ууж хэрэглэж болно.

 

3. Дархлаа дэмжинэ.

  • Б болон А төрлийн витаминууд болон цайр, кальци, иод мөн цагаан гаа нь аскорбины хүчлийг өөртөө ихээр агуулдаг тул хүний биеийн дархлааг дэмжиж төрөл бүрийн өвчнийг дийлэх эсэргүүцэх чадварыг өндөрсгөж өгдөг.
    • 250мл бүхий хар болон ногоон цайндаа нэг амны халбага бүхий үрсэн цагаан гаагаа нэмж ууж хэрэглэнэ.
    • Барианы шилэнд 2-4 ширхэг лимон, 400 гр шинэхэн цагаан гаа хийгээд дээрээс нь 250гр зөгийн бал нэмнэ. Ингээд барианы шилтэй бэлдцээ нар тусхааргүй газар нэг хоног болгоод дараа нь 6 өдөр хөргөгчинд хийж хадгална. Ингээд бэлэн болсон бүтээгдэхүүнээ ханиадны ид үеэр өглөөдөө өлөн элгэн дээрээ нэг халбагыг ууж хэрэглэнэ.

 

4. Өвчин намдаана.

 

Цагаан гаа нь өвчин намдааж үрэвслийг дардаг тэр тусмаа эрчимтэй бэлтгэл хийсний дараах булчингийн өвдөлт болон сарын тэмдгийн үеэр мэдрэгддэг өвдөлт мөн үе мөчний өвчин зэрэгт тус тус хэрэглэж болно.

5. Тархины үйл ажилагааг идэвхжүүлнэ.

Цагаан гааны хэрэглээ нь хөгшрөлт болон тархины эсийн үхлийг удаашруулж байдаг. Мөн түүнчлэн цагаан гааны үндэс нь танин мэдэхүйн бүхий л  үйл ажиллагааг сайжруулж, санах ойн үйл ажиллагаанд тусалдаг.

6. Хөгшрөлтэй тэмцэнэ.

Цагаан гаа нь асар их хэмжээний антиоксидант агуулдаг ба бие махбод дахь шинэчлэлтийн процессыг дэмжиж, хорт бодисыг зайлуулдаг.

 

7. Турахад тусална.

 

Цагаан гаа нь их хэмжээний “шатаах” бодисын агууламжтай үүнийхээ ачаар бодисын солилцоог маш сайн хурдасгаж, хоолны дуршил бууруулдаг. Цагаан гааны үндэс болон нунтгийг нэг болон хоёрдугаар хоолондоо хийж хэрэглэхээс гадна уух зүйлдээ нэмж хийж хэрэглэж болно. Цагаан гаатай цайг хоол идэхээс хагас цагийн өмнө ууснаар та хэвийнээс хамаагүй бага хоол идэх болно. Харин оройдоо стакан тарган дээр бага зэргийн нунтаг цагаан гаа болон шанцай чимх улаан чинжүү нэмээд уугаад үзээрэй.

8. Арьсыг толигор болгоно.

Нунтаг цагаан гаа, зөгийн бал нимбэгийн шүүс зэргийг нийлүүлээд нүүрэндээ маск бэлдэж тавьж болно. Маскаа 30 минутын турш тавьж хэрэглэнэ. Энэхүү маск нь арьсыг цайруулж, чийгшил өгөн өнгийг сэргээж өгдөг сайн талтай.

9. Батга арилгана.

  • Нэг амны халбага нунтаг цагаан гаан дээр 1 цайны халбага алимны уксус нэмж холиод батга гарсан хэсэгтээ түрхэж өгснөөр арьсны үрэвсэл дарагдаж улайлт нь маш хурдан арилна.
  • Нэг цайны халбага нунтаг цагаан гаан дээр нэг амны халбага зөгийн бал болон бага зэргийн сүүг нэмж холино. Ингээд бэлэн болсон зуурмагаа нүүрэн дээрээ 10-15 минут болгоод бүлээн усаар угаагаарай.

10. Үсний ургалтыг дэмжиж, хагтах үс унахаас сэргийлнэ.

Цагаан гаа нь толгойны цусан хангамжийг сайжруулж, үсний угийг хэрэгтэй шим тэжээлээр хангаж, үсний ургалтыг идэвхжүүлж үс унахаас сэргийлдэг.

  • Үс бэхжүүлэх маск: Үрж бэлтгэсэн цагаан гаан дээрээ жожабын тос нэмээд үс болон хуйхандаа жигд түрхээд 30 минутын дараа угаана.
  • Үсний ургалт дэмжих маск.  Цагаан гааны үндсийг үрээд дээрээс нь 2,3 ширхэг хумс сармис дээрээс нь ус хийгээд хэдэн минут байлгана. Бэлэн болсон уусмал дээрээ оливийн юм уу кокосын тос нэмж хийгээд үсний үзүүртээ түрхэж хэрэглэнэ.
  • Хагний эсрэг маск. Үрж бэлдсэн цагаан гааны үндэс дээр оливын эсвэл гүнжидийн тос нэмээд хольж бэлдээд хуйхандаа түрхэн 15-25 минут байлгана. Долоо хоногт хоёр удаа хэрэглээд та үзээрэй.
Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap