Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөрт 6 ширхэг чавга идсэнээр таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно.

Чавга нь жин хасах, хоолны шингэц сайжруулах, цус болон ясны эрүүл байдлыг хамгаалах гэх мэт таны биед маш олон эерэг өөрчлөлтүүдийг авч ирэх болно. Энэ бүх ашиг тустай чанарыг бие дээрээ мэдрэхийн тулд та өдөрт ердөө л 6 ширхэг чавга идэхэд болох юм. Хаа ч явсан биедээ авч явж болох учир энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд тун амархан байх болно гэж найдаж байна.

 

1. Биеийн олон төрлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

100гр чавга 732мг кали агуулдаг. Таны бие эрүүл байхад макро минералууд маш чухал үүрэгтэй байдаг. Ясыг эрүүл байлгах, булчингийн ургалтад сайнаар нөлөөлөх, цус харвах эрсдэлийг бууруулах зэрэг маш олон сайн нөлөөтэйгөөр гадна мэдрэлийн үйл ажиллагааг хүртэл эрүүл хэвийн байхад тусалдаг байна. Хүний өдрийн кали хэрэглээ 4700мг байдаг учир та чавга хэрэглэхээс гадна гадил, алим, ногоон навчтай хүнсний ногоо зэргийг хүнсэндээ хэрэглэж болох юм.

 

2. Цусанд сайнаар нөлөөлнө.

Таны биед төмөр дутагдах нь цус багадалтын гол шалтгаан байдаг. Цус багадалт нь ядаргаа, зүрхний болон уушгины эмгэг үүсэх, жирэмсний үеийн хүндрэл зэрэг олон ноцтой үр дагавартай. Чавга нь энэ бүх эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн хүнсний бүтээгдэхүүний нэг юм.

3. Хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Хоол боловсруулах үйл ажиллагаанд хамгийн чухал зүйлсийн нэг болох ислэг нь чавганд их хэмжээгээр агуулагддаг. Жишээ нь нэг аяга чавганд 12гр ислэг агуулагддаг. Үүнээс гадна байгалийн гаралтай туулга гэж хэлж болох сорбитол хэмээх бодис агуулдаг учир өтгөн гадагшлуулах хэвийн үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлөх болно. Гэхдээ энэ тохиолдолд 6 ширхгээс илүү олон тооны чавга идэх хэрэгтэй.

 

4. Ойрхон шээс хүрэхээс сэргийлнэ.

Өтгөн хатсан үед давсган дээр илүү даралт үзүүлснээр ойр ойрхон шээхэд хүрдэг байна. Өтгөн хаталтад тустай тусгай шингэн бэлдэх арга байх бөгөөд үүнд аяганы дөрөвний гурав орчим чавганы шүүс, 1 аяга алимны соус, нэг аяга овьёос зэрэг орно. Дээрх бэлдцүүдийг хооронд нь холиод 1-2 халбагыг хоолны халбага усанд хийн орой уух юм.

 

5. Жин хасахад тусална.

Чавга идэх нь цатгалан байлгаж жингээ хянахад тань туслах болно. Хэсэг эмэгтэйчүүдийг хоёр бүлэг болгон судалгаанд оруулж ээ. Эхний бүлэг нь 12 долоо хоногийн хугацаанд хүнсэндээ чавга хэрэглэсэн бөгөөд хоёр дахь бүлэг нь зөвхөн ямар төрлийн эрүүл хүнс хэрэглэх талаар зөвлөгөө авсан бөгөөд эхний бүлэг нь 2 кг орчим жин илүү хаясан байна.

 

6. Ясыг эрүүл бөгөөд бат бөх болгоход тусална.

Эмэгтэйчүүд болон настай хүмүүс яс сийрэгжих өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг юм. Нэгэн судалгаагаар цэвэршилтийн дараах ясны сийрэгжилттэй эмэгтэйчүүдийг хамруулан өдөр бүр чавга идэхийг зөвлөсөн бөгөөд үр дүнд нь чавга ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг нь тогтоогджээ.

 

7. Цусны даралтыг бууруулна.

Өндөр цусны даралт нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй тохиолдол байдаг ч бөөр, зүрх судасны өвчлөл болон бусад олон төрлийн асуудлуудыг дагуулдаг. Гэсэн хэдий ч хоол хүнсэндээ өөрчлөлт оруулснаар цусны даралтыг хянах боломжтой юм. Чавга нь энэхүү үр дүнг таны биед үзүүлж чадах хүнсний бүтээгдэхүүн юм. Үзэм болон хасарвааньтай хамт долоо хоногт 8 хүртэл удаа хэрэглэж болох юм.

 

8. Витамины дутагдлаас сэргийлнэ.

Амин дэмийн тэнцвэртэй байдлыг хангана. Нэгдүгээрт витамин А агууламж өндөр учир нүдний хараа муудахаас сэргийлнэ. Хоёрдугаарт хүний дархлааны систем, биеийн эрүүл мэндэд чухал витаминууд болох витамин В6, С,К зэрэг амин дэмүүд агуулагддаг. Үүнээс гадна чавга нь зэс, марганец гэх мэт чухал амин дэмүүдээр баялаг ажээ.

 

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap