ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөр бүр зөгийн бал хэрэглэснээр дараах 8 эерэг өөрчлөлтийг өөрт бий болгох боломжтой.

Бид үргэлж бидний биед  “шидэт эм” болох хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн олохыг хичээж байдаг. Харин энэхүү бүтээгдэхүүн нь амттай бас дээр нь бидний биед ашиг тустай үйлчилгээ үзүүлдэг гэвэл юу байж болох вэ?

Тэгвэл эрдэмтэд  ийм бүтээгдэхүүнийг олсон бөгөөд энэ нь жирийн нэг зөгийн бал болж хувирав. Өнөөдөр бид түүний бүх ашигтай шинж чанарыг та бүхэнд танилцуулахаар шийдлээ. Өдөр бүр нэг халбага зөгийн бал хэрэглэхээ мартуузай.

 

 

Зөгийн бал нь маш сайн антиоксидант байж чаддаг. Энэ нь зөгийн балыг тогтмол хэрэглэж чадвал бие дэх хуримтлагдсан хорт бодис цэвэрлэгдэнэ гэсэн үг юм. Зөгийн балны бактерийн эсрэг шинж чанар нь арьсны нөхцөл байдлыг хэд дахин сайжруулах ид шидтэй гэнэ.

 

 

Жин хасахад бүхий л чихэрлэг зүйлээс татгалзахыг зөвлөдөг боловч зөгийн балыг хэрэглэхийг зөвшөөрдөг.  Учир нь зөгийн бал дахь элсэн чихрийн найрлага шоколаданд агуулагддагаас ялгаатай гэнэ. Мөн түүнчлэн зөгийн бал нь бодисын солилцоог хурдасгадаг тул жин хасахад сайнаар нөлөөлдөг байна.

 

Хлостерины хэмжээг хэвийн төвшинд барина.

Зөгийн бал нь зарчмын хувьд хлостерин агуулдаггүй. Харин түүний найрлагад орсон амин дэм, эрдэс бодис нь хлостерины төвшинг буулгахад тусалдаг. Зөгийн балны өдөр тутмын хэрэглээ нь таны бие дэх бие махбодын холестерины өндөр төвшинтэй тэмцэх антиоксидант нэгдлүүдийн төвшинд сайнаар нөлөөлдөг байна.

 

 

 

 

Судалгаанаас харахад зөгийн балны антиоксидант нь судас нарийсалтаас сэргийлдэг. Хаана судасны нарийсалт үүссэнээсээ хамааран зүрхний хэм алдалт, ой тогтоолт муудах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс зайлсхийхийн тулд өдөр бүр нэг халбага зөгийн балыг нэг аяга устай уухад хангалттай.

 

 

 

 

Судалгаанаас харахад зөгийн балны шинж чанар нь стресстэй тэмцэж, бие мах-бодийн антиоксидантын хамгаалалтыг сэргээж, улмаар ой санамжийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Нэмж дурдахад зөгийн баланд агуулагдах кальци нь тархинд амархан шингэж өгдөг учир тархины үйл ажиллагаанд таатай нөлөөлдөг гэнэ. 

 

 

 

Зөгийн баланд агуулагддаг сахар нь цусан дахь инсулины төвшинг дээшлүүлж, улмаар серотонин ялгаруулдаг. Улмаар бидний бие серотониныг мелатонин болгон хувиргадаг бөгөөд энэ нь таныг хурдан унтахад тусалдаг даавар юм.

 

 

 

Зөгийн бал нь хүчтэй ариутгагч тул өлөн дээрээ нэг халбага зөгийн бал идэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ийм энгийн зан үйл нь ходоод гэдэсний замтай холбоотой өвчин эмгэгээс зайлсхийхэд тусална. Нэмж дурдахад зөгийн бал нь ходоодоор дамжин бактерийг устгаж, ходоодны салст бүрхүүлийн шархыг эдгээдэг ид шидтэй.

 

 

 

Энэ хачин жигтэй сонсогдож магадгүй ч баримт бол  баримт хэвээр л үлдэнэ. Юу гэхээр зөгийн бал нь ядаргааг тайлж, мэдрэлийн системийг тайвшруулж өгдөг гэнэ. Зөгийн бал дахь глюкоз нь мэдрэлийн эсүүдэд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь цусанд хурдан шингэж, тайвшрах, таталтыг бууруулж, сэтгэлзүйн эмгэгийг эмчилдэг байна.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap