ЗөвлөгөөЭрүүл мэнд

Нойргүдлээс салмаар байна уу? Тэгвэл дараах нийтлэлийг уншаад үзээрэй

Дэлхийн хүн амын 15 орчим хувь нь нойргүйдэлд нэрвэгддэг гэнэ. Хүн бие физиологи, сэтгэлзүйн эрүүл мэндээ эрүүл чийрэг байлгахын тулд өдөрт дор хаяж 8 цаг орчим унтах шаардлагатай байдаг байна. Бид энэ удаад нойргүйдэл юунд хүргэж болохыг нарийвчлан судалж, нойргүйдлээс ангижрахын тулд ямар үр дүнтэй эмчилгээ байдгийг олж мэдэхийг хичээлээ.

Дор дурдах энгийн зөвлөмжийг дагаж амьдралдаа хэвшүүлснээр эрхэм та өдөр бүр бат бөх унтах боломжтой шүү!

1. Судасны хатуурал.

 

Дэвис дэх Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судасны хатуурал болон нойргүйдлийн хоорондын холбоог илрүүлсэн судалгааг хийжээ. Судалгаанд судас хатуурлын өвчтэй 2300 хүнийг сонгосон бол ооролцогчдын 70 гаруй хувь нь нойрны эмгэгтэй болох нь тогтоогджээ. 

Судасны хатууралтай хүмүүс өчнөөн их ядарч байсан ч орой орондоо ороод шууд унтаж чадалгүй дор хаяж хагас цаг хөлбөрдөг байв. Ингээд нойргүйдлийг даван туулахын тулд байнга шахуу эм хэрэглэдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү өвчнөөр 20-50 насныхан өвчлөх өндөр эрсдэлтэй гэж судалгаанд үзжээ.

 

2. Стресс.

 

 

Америкийн Нойрны Анагаах Ухааны Академийн судалгаагаар стресс нойргүйдэлд хүргэдэг болохыг тогтоожээ. Томас Рот болон түүний хамтран ажиллагсдын үзэж байгаагаар өвчтөн өөрт тохиолдсон нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэжээ. Тэрээр өвчтөн хийсвэр сэтгэлгээ сайтай, анхаарал сарниулах зүйлрүү шилжих хөдөлгөөн нь хурдан байх тусам илүү сайн гэж үзжээ. Харин хүн байнга стресстэх нь нойргүйдэлийг архаг шинжтэй болгодог гэнэ.

 

3. Энергийн ундаа.

 

Сүүлийн жилүүдэд энергийн ундаа хэрэглэх хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгдсээр байна. Камило Хосе Селагийн Их сургуулийн мэргэжилтнүүд 4 жилийн судалгаагаараа энергийн ундааны хүнд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийг үнэлжээ. Судалгаанаас үзэхэд энергийн ундаа уусан хүмүүс илүү их хүч чадлыг мэдэрч унталгүйгээр хэдэн арван цаг тэвчиж чадаж байсан ч эцэст нь нойргүйдэх өвчнөөр өвчлөх нь олонтой байгааг тэмдэглэжээ.

 

4. Астма.

 

Питтсбургийн их сургуулийн судлаачдын баг нойргүйдэх нь астма өвчтэй хүмүүст түгээмэл тохиолддог болохыг тогтоожээ. Булчингийн агшилтаас болж амьсгалахад бэрхшээлтэй байгаа хүмүүсийн 37% -д нойргүйдлийн эмгэг ажиглагджээ. Ингээд нойргүйдэх зовиуртай оролцогчид бусад оролцогчдоо бодоход өөрийгөө хянах чадвар муу байсан бөгөөд сэтгэл хямрал болон бусад зовиурын шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байдал илүү муу байгааг олж илрүүлжээ.

Мөн түүнчлэн эрдэмтэд тааламжгүй үр дагаврын эрсдэлийг бууруулахын тулд астма өвчтэй хүмүүст нойргүйдлийг цаг тухайд нь арилгах нь маш чухал болохыг тэмдэглэжээ.

 

5. Цус харвалт.

 

Суррей их сургуулийн судалгаагаар тархинд цус харвасан хүмүүс унтахдаа бэрхшээлтэй байдаг нь эргээд ерөнхий бие физиологийн сэргэлт, амьдралын чанарт нь нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тархины цус харвалттай өвчтөнүүдийн нойргүйдэл нь маш олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж эрдэмтэд үзжээ.  Жишээлбэл сэтгэлзүйн өндөр стресс, өвдөлт, биеийн таагүй байдал, хөдөлгөөний эрч хүч суларсан гэх мэт. Тархины цус харвалтын дараа эдгэх үйл явцад нойр маш чухал үүрэгтэй нойрондоо маш сайн анхаарах нь зүйтэй юм.

 

6. Цэвэршилт.

 

 

Эмэгтэйчүүд нойргүйдэлд илүү өртөмтгий байдаг гэнэ. Пенсильванийн их сургуулийн шинэ судалгаагаар цэвэршилтийн үеэр нойргүйдэх эрсдэл хэд дахин нэмэгддэг болохыг харуулжээ. Нойртой холбоотой хамгийн нийтлэг гомдол нь унтаж чадахгүй удах, нойрны чанар буурсан зэрэг олон бэрхшээлүүд байдаг байна.Судалгаанд оролцсон 3302 эмэгтэйн ​​гуравны нэгээс илүү нь нойргүйдэлтэй нүүр тулсан бөгөөд шөнийн цагаар байнга сэрдэг тухайгаа мөн дурдсан байжээ.

 

7. Дархлаа муудах.

 

 

Лестерийн их сургуулийн доктор Эамонн Маллон дархлаа нь нойргүйдэл үүсгэдэг болохыг нотолжээ. Биологич тэмдэглэхдээ өвчтэй бол илүү унтдаг гэдэг нь нийтлэг буруу ойлголт гэдгийг тодотгожээ. Судалгааны үр дүнд өвчтэй буюу дархлалын систем нь доголдолтой хүн нойргүйдэлд харин ч илүү өртөмтгий болохыг харуулжээ.

 

Унтахад тань туслах үйлдлүүд.

 

 

Иог.

 

Сиэтлийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 12 долоо хоногийн туршид иогоор хичээллэвэл нойргүйдэл арилдаг болох нь тогтоогджээ. Туршилтад 249 хүн оролцсон байна. Тэд иог болон дунд зэргийн эрчимт аэробикийн дасгал хийжээ. Үүний үр дүнд нойрны чанар нэмэгдэж, сэтгэл хямрал, стрессийн төвшин буурсан байна. Цэвэршилтийн үедээ эмэгтэйчүүд иогийн онцгой анхаарч үзвэл зүгээр бөгөөд ингэснээр нойргүйдлээс ангижрахад тань туслах болно.

 

2. Ургамлын гаралтай эм.

 

Нойрны эмгэг нь таргалалт, сэтгэл хямрал, үрэвсэл өгөх зэрэг хүний ​​амьдралд маш олон сөрөг нөлөөг өөртөө дагуулдаг. Роберт Раунтри өөрийн нойргүйдэлтэй тэмцэх ургамлын гаралтай эмчилгээний үр нөлөөний судалгаандаа нойрны чанарыг сайжруулахад ашиглаж болох хэд хэдэн өвс ургамлын талаар дурдсан байна. Жишээлбэлвалериан, хошоонгор, chamomile зэрэг ордог байна.

Энэ арга нь байгалийн гаралтай, аюул багатай байдаг тул эмчилгээ үр дүнтэй байх хандлагатай байдаг байна. Нойргүйдлээс зайлсхийхийн тулд олон төрлийн ургамал, халуун ногоо агуулсан хоол хүнснээс татгалзахыг танд зөвлөж байна.

 

3. Интоорын шүүс.

 

 

Луизиана мужийн их сургуулийн судлаачид 2 долоо хоногийн турш өдөрт хоёр удаа интоорын шүүс уух нь нойргүйдэлтэй хүмүүсийн дунд унтах хугацааг бараг 90 минут нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Интоор нь сэрүүн байх мөчлөгийг зохицуулахад тусалдаг мелатонины байгалийн гаралтай эх үүсвэр юм.

Хэрэв та өглөө, оройдоо интоорын шүүс уувал нойргүйдэлтэй холбоотой асуудлууд бага багаар мартагдахыг анзаарах болно. Харин хийжүүлсэн ундаа болон кофеин агуулсан шингэн зүйл аль болох бага уухыг зөвлөж байна.

 

4. Бясалгал.

 

Дэвид Блэк болон Өмнөд Калифорнийн Их Сургуулийн хамт ажиллагсадтайгаа нойрны эмгэг бүхий 49 оролцогчийг хамарсан жижиг хэмжээний эмнэлзүйн туршилт хийжээ. Туршилтын үр дүнгээс харахад анхаарал төвлөрүүлэх бясалгал нь нойргүйдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан байна.

Бясалгал хийж буй өвчтөнүүдийн нойрны чанар сайжраад зогсохгүй сэтгэл хямрал, стресс нь арилж, ядаргаа ч мөн ул мөр арилсан байсан гэнэ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap