ЗөвлөгөөЭрүүл мэнд

Цагаан гааг яагаад өдөр тутамдаа хэрэглэх ёстой вэ? Ийм л сайн үр дүнтэй шүү

Цагаан гаа нь зарим хүмүүсийн өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний нэг болсон билээ. Тэгвэл та хэрэглэдэг цагаан гааныхаа сайн болон муу нөлөөг нь сайн мэдэх үү. Зөв тааруулж хэрэглэвэл маш үр дүнтэй сайн бүтээгдэхүүн өдөртөө 2 аяга нимбэгний шүүс цагаан гаатай халуун усанд найруулж уувал маш сайн сэргээш дархлаа тогтоох сайн үр дагавартай шүү. Та тэгвэл бүүр илүү сайн муу талуудыг мэдээд аваарай.

Цагаан гааны ашиг тус

1. Цагаан гаа ханиаданд тустай. Яагаад гэвэл цагаан гаа үрэвслийн эсрэг, хөлөргөх үйлчилгээтэй учир өвчтөний эдгэрэх явцыг хурдасгадаг. Үүнээс гадна цагаан гаа дулаацуулах чанартай учир хоолойны өвчнийг анагаахад тусалдаг.

2. Цагаан гааны үндсийг хоолны дуршил буурсан үед болон хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн цагаан гааг цээж хорсох юмуу хэхрэх үед хэрэглэвэл тустай.

3. Цагаан гааны тусламжтай илүүдэл жинтэй тэмцэж болно. Цагаан гааг хэрэглэснээр таны биед хуримтлагдаж асуудал үүсгэдэг калорийг бие организм тань урьдынхаасаа их хэмжээгээр зарцуулах болно.

4. Цагаан гаа харшлын эсрэг шинж чанартай. Үүнээс гадна цагаан гааг арьсны цочрол юмуу тууралттай тэмцэхэд ашиглаж болно. Багтраа өвчтэй хүний биеийн байдлын сайжруулахад ч цагаан гааг ашиглана.

5. Цагаан гааг гоо сайханд ч өргөнөөр хэрэглэдэг. Цагаан гаа арьсны ерөнхий байдал болон харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг. Цагаан гаа нэмсэн маск батгатай тэмцэхэд ч тусалдаг гэнэ шүү.

6. Мөөг түүх, идэх дуртай хүмүүст дуулгах мэдээ байна. Мөөгөнд хордсон тохиолдолд мөөгөнд агуулагдах хорыг саармагжуулахын тулд цагаан гааны үндэс хэрэглэж болно.

7. Цагаан гаанд их хэмжээний антиоксидант (үл исэлдүүлэгч бодис) агуулагддаг. Цагаан гааг халуун цай, ундаа бэлтгэхэд ашиглаж болох ба энэ нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж, биеийг эрүүлжүүлнэ.

Цагаан гааны хор нөлөө

1. Цагаан гаа нь хоол боловсруулах замын өвчний хурц сэдрэлийн үед хориотой. Ийм үед цагаан гаа хэрэглэснээр биеийн байдал бүр л дордоно.

2. Хэрвээ хүний биеийн хэм өндөр байвал цагаан гааг ямар ч хэлбэрээр хэрэглэж болохгүй.

3. Зүрхний дутагдалтай, цөсний замын болон элэг, бөөрний өвчтэй хүмүүс цагаан гаа хэрэглэх хориотой.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap