ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хөлөндөө иллэг хийж эрүүл мэнддээ анхаарч өвчинөө эдгээгээрэй

Таны биеийн хамгийн ихээр ачаалал авдаг хэсэг бол хөл шүү дээ. Тийм болхоор хөлөндөө иллэг сайн хийж байх ёстой гэж байна шүү. Хөлөнд бүх эрхтний цэгүүд оршдог учир эрхтнүүдийн хэвийн ажиллагааг хангахын тул иллэг хийж эрүүл мэнддээ анхаараарай. Гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт ээлжлээд бие биедээ иллэг хийж өгвөл та болон таны дотны гэр бүлийнхэнчин эрүүл саруул байх юм байна шүү.

Хөлийн иллэг

Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Өмнөдийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөн ашигладаг болохыг та мэдэх биз ээ. Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ… Энэхүү видеогоор хөлийн иллэгийг хэрхэн зөв хийхийг танилцуулсан юм. Эрүүл мэндэд ашигтайгаас гадна танд маш их таашаал авчрах болно.

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд

Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог. Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана. Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap