ЗөвлөгөөЭрүүл мэнд

Маш энгийн дасгалаар цусны эргэлтийг сайжруулах арга

Маш энгийн хэрнээ үр дүнтэй цусны эргэлт сайжруулах арга та бүхэндээ хүргэж байна. Цэрэгт удаан жагсаал дунд хөдөлгөөнгүй зогсоход ухаан алдаж унахгүй нь тул бага зэрэг өлмийн дээрээ жингээ өгөх маягаар зогсдог шүү дээ. Яг тийм зарчимаар хийгдэх маш амархан дасгал шүү та хийж үзээд таны цусан хангамж цусны эргэлт сайжирж байгааг анзаарах болно.

Микулин Зөвлөлт холбоот улсын эрдэмтэн, нисэх онгоц зохион бүтээгч байсан ба онгоцны хөдөлгүүр зохион бүтээснийхээ төлөө олон шагнал авсан юм. Түүний эрүүл мэндэд асуудал үүсч эхэлсэн цагаас эхлэн тэрээр өөрийн гэсэн эрүүл мэндийн системийг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Боловсруулсан эрүүл мэндийн систем нь түүнийг 90 нас хүртэл амьдрахад нь тусалжээ. Энэ системийн үндсэн зарчмуудыг тэрээр «Идэвхитэй урт наслалт» номондоо өгүүлжээ. Харин бид өнөөдөр танд алдартай чичиргээт гимнастикийн тухай хүргэх болно.

Урт наслалтын нууц

Академич Микулин энгийн дасгалууд, хачин доргилтуудаас (өсгийгөөрөө газар товших) бүрдэх гимнастикийг бий болгожээ. Энэ техник нь цусны урсгалыг сайжруулж, венийн судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлж, даралтыг хэвийн болгодог. Тархины үйл ажиллагаа ч сайжирдаг. Толгойны өвчнөөс ул мөр ч үлдэхгүй.

Цэх зогсоод хөлөө нийлүүлж, шүдээ зууна. Өсгийгөө шалнаас 3-5 см өргөөд дараа нь буулгана. Үүссэн багахан хэмжээний доргилтын үр дүнд венийн цоргууд цусыг дээш гүйлгэх нэмэлт импульс авна. Дасгалыг өдөрт 5 удаа хийх ба 1 удаа хийхдээ өсгийгөө 30 удаа өргөж буулгана.

Тогтмол хийснээр өвчний тухай бодол ч төрөхөө болино. Дасгалыг яаралгүй хийгээрэй. Ийм гимнастик удаан сууж эсвэл зогсож ажилладаг хүмүүст илүү тустай. Энэ дасгалыг гүйх юмуу хурдан алхах хориотой хүмүүс ч хийж болно. Бие организмыг доргиох нь тромбоз, зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 1 энгийн дасгал ийм их ашигтай байна гэдэг гайхмаар байгаа биз?

Анхаар битгий хэтрүүлээрэй! Өсгийгөө хэтэрхий дээш өргөж өлмий дээрээ зогсож болохгүй, өсгийгөө шалнаас бага зэрэг л өргөх хэрэгтэй. Хэтэрхий өндөр өргөлөө гээд дасгал илүү ашигтай, үр дүнтэй болно гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ гэмтэл учруулж болно.

Цус судсаар тодорхой хурдтай урсаж байдаг болохоор хэтэрхий олон давтамжтай чичиргээ бас л тохиромжгүй. Артерийн цус венийх рүү шилжихийн тулд артерийн цус эсүүдэд хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодис өгөх ёстой ба эсүүдээс нүүрстөрөгчийн давхар исэл, хэрэггүй бодисуудыг авах ёсстой. Энэ үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэгтэй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap