ЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Үзмэрч Сийлэн : Сайн хань, сайн нөхрийг хэрхэн таних вэ?

Үзмэрч Сийлэн-гийн сайн хань, сайн нөхрийг хэрхэн таних талаар зөвлөгөөг хүргэж байна. шейрлэж фэйсбүүкийн найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Сайн байцгаана уу? Сүсэгтэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхнийхээ нийтлэг асуултуудад хариулж, мэдээлэл болгон бэлтгэлээ. Сайн хань ижил, сайн нөхрийг хэрхэн таних вэ. Сайн хань гэж хэн бэ?

Сайн хань ижил гэхээр та бүхэнд халамжтай, царайлаг, ухаалаг нэгэн бодогдож байна уу? Сайн ханийн хэм хэмжүүрт юу юу ордог болохыг түмэн олон үйлчлүүлэгч нараасаа судалсан өчүүхэн мэдлэгээсээ хуваалцья.

1рт: – Таны үерхэж буй найз залуу, хайрт тань таныг найз нөхдөөсөө дээгүүр тавьж чаддаг байх ёстой. Гэхдээ энэ бүгдээс нь харилцаагаа тасалж, орхи гэсэн үг биш. Зөвхөн таны дуудлага, таны орон зай найз нөхдийн хүрээлэлээс 10 хувь давуу байхад болдог аж. Ингэж чадсан эр хүн ирээдүйн нөхөр, хань ижил байхад асуудалгүй.

2рт: – Архи идээг хүртэж чадахаас илүү татгалзаж чаддаг байх. Энэ нь бас л бүр мөсөн архи гээчийг амсаж ч үзээгүй нэгэн биш. Гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэд хорт хэрэглээ хэрэглэхгүй, айдаст автуулахгүй, тайван амар амгалан байлгаж чаддаг байх юм. Хэрэглэх үедээ тааруулж, өөрийгөө зогсоож, гэр бүлээ шил архинаас илүүд үзэж чадсан эр хүн хамгийн шилдэг нь юм байна.

3рт: – Сэтгэлийн бэлэг өгдөг байх – За энэ нь мөн л олон саяын үнэтэй зүйл биш. Өөрийн гараар бүтээж чадах зүйл. Хэдхэн үгтэй байсан ч хамаагүй, сэтгэлээ шингээж бичсэн захиа, хямд үнэтэй нь хамаагүй хайрын үг бичүүлсэн бугуйн цаг, өөрсдийн зураг аа угаалган жаазлаж өгөх гэх мэт. Мөнгөөр худалдаж авах зүйл биш, таны төлөө сэтгэл гаргаж буй нь чухал. Үүнийг мэддэг эр хүн мөн л сайн хань болж чадахуйц нэгэн байх нь.

4рт:  Унтаж байх зуур – Унтсан мэт болж хайртыгаа шинжээрэй. Чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн унтаж байхад тань үс илбэх, үнсэх, зөөлөн харцаар ширтэх, хөнжлөөр хучих гэх мэт. Таныг хараагүй байхад чинь ч халамжилж чадах нэгэн сайн хань ижил мөнөөсөө мөн.

5рт: Хэрүүлийг тогоондоо шийдэх – Сайн хань байх шалгуурт тэнцсэн хүн таньтай яаж ч маргаж, бүр зодолдсон байсан ч гадны хүмүүсийн дэргэд хэвийн, сайхан харилцаатай байгаа мэт харагдаж чаддаг. Учир нь тэр өөрсдийн таагүй байгаагаа бусдад мэдэгдэхээргүй нандигнадаг гэсэн үг.

Араар тань нөхөр/найз залуу нь ингэж байна, тэгж байна гэж хэл амны бай болгохыг хүсээгүй учир тэгдэг юм байна.

Сайн сайхныг хүсэн ерөөе

Хэрэв та өөрийн найз залуу, нөхөр, гэр бүл, ноён нурууны зурлагаа үзүүлж, гэр бүлийн хүрээнд таарсан засал номд хамрагдахыг хүсвэл фэйсбүүкийн хайх хэсэг дээр Үзмэрч Сийлэн гэж хайж хувь чатаар холбогдон засалд орох боломжтой.

https://www.facebook.com/UzmerchSiilen 👈👈👈

https://www.facebook.com/UzmerchSiilen  👈👈👈

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap