ЗөвлөгөөЭрүүл мэнд

Дөн өвлийн хүйтэнд ханиад хүрэхгүй байх зөвлөмжүүд

Та бүхэн дөн өвлийн хүйтэнд яаж дулаахан ханиад хүрэхгүй байх вээ? гэж боддог л биз дээ. Заа тэгвэл танд зөвлөх дараах зөвлөмжүүдийг дагаарай. Ингэснээр та энэ өвөл ханиад томуу хүрэхгүйгээр тунчиг аятайхан өвөлжих нь байна шүү дээ.

Гарахаасаа өмнө хамрын дусаалга цацах

Хүйтэнд хамрын судас агшдаг. Хэрвээ бид дусаалга хэрэглэвэл хамар орж ирж байгаа хүйтэн агаарыг бүлээсгэж биеийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно. Гарахдаа хамраа зүгээр цэвэрлээд л гар.

Гудамжинд хамаараа амьсгалах

Амаараа амьсгалахад хүйтэн агаар бүлээсч, чийгшихгүй тул ангин тусах магадлал нэмэгдэнэ. Иймд хамраараа зөөлөн, гүнзгий биш амьсгаа авахыг зөвлөж байна.

Ороолтоор ам, хамраа баглаж боох

Амнаас гарах уур битүү ороосон ороолтонд мөс болж хөлддөг. Мөсөөр дамжин ирэх агаар улам хүйтэн болдог бөгөөд ангин, бронхит, ам орчмын арьс харшлахад хүргэнэ. Хэрвээ нүүр тань үнэхээр даараад байвал хамраа бус хацраа дулаалаарай.

Шуургатай хүйтэнд гадаа явах

Бээрэх шинж тэмдэг мэдрэгдвэл хамгийн түрүүнд таарах халуун газар орж дулаацаарай, жишээ нь эмийн сан, дэлгүүр, кафе … Дулаацаж аваад цааш яв даа.

Бариу гутал, хувцас өмсөх

Бариу хувцас, гутал нь хурдан даарахын гол шалтгаан. Чөлөөтэй, элбэг хувцас өмссөнөөр гаднаас орж ирэх хүйтэн агаар биед шууд мэдрэгдэхгүй.

Гарахаасаа 30 минутын өмнө халуун зүйл уух

Халуун цай нь цусны эргэлтийг нэмэгдүүлж бие эрхтнийг хамгаалах хүчийг нэмэгдүүлдэг. Энэ үед судас тэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр бид гадаа хүйтэнд гарангуут хурдан даарч дулаанаа хурдан алдана гэсэн үг. Үнэхээр шингэн зүйл уумаар санагдаад байвал бүлээн ус уугаарай.

Хүйтэнд өлсөх

Дулаан ялгаруулахын тулд танд эрч хүч хэрэгтэй, эс бөгөөс бид хурдан даарна. Тэгэхээр өлсөх л юм бол юм идэж бүлээн цай, ус уугаарай.

Гарахаасаа өмнөхөн нүүрээ будах

Нүүрний тос түрхсэнээс 30-40 минутын дараа ус нь ууршиж дуусдаг. Дөнгөж түрхсэн тостойгоо гадаа хүйтэнд гарвал хөлдөж нүүрний арьсанд муугаар нөлөөлнө. Тийм учраас багаар бодоход гарахаасаа 30 минутын өмнө нүүрээ будаарай.

Гадаа хүйтэнд согту.у.р.уулах төрлийн ундаагаар дулаацах

Эхний 30-40 минут л сайхан байна. Харин дараа нь биеийн дулаан хурдтайгаар алда.г.дах бөгөөд тархи ирж буй дохионд зөв шийдвэр гаргаж чадахгүй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap