ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны хоолны дуршил буурч байгаа шалтгаан юу вэ?

Бид хоол хүнсээр өөрсдийн биед хэрэгтэй энергийг авч,эрүүл биеийг цогцлооно. Гэвч хоолны дуршил буурснаар бие организм-ийн үйл ажиллагаа хангалттай энерги авч чадахгүйн улмаас доголдож эхэлнэ.

Таны хоолны дуршил алдагдахад нөлөөлөх сэтгэцийн бус шалтгаанууд:

  • Нас: Ихэвчлэн наслалттай хамааралтай хоолны дуршил өөрчлөгддөг. Өндөр настай хүмүүсийн хоолны дуршил буурдаг нь амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, тэнэгрэл, эрүүл мэндийн асуудал, эмийн гаж нөлөө, эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэх мэтээс ихэнхдээ хамаарна.
  • Цус багадалт: Цусны түвшин буурч,хэвийн бус болох үед цус багадалт тохиолдоно.Хоолны дуршил,жин буурах нь цус багадалтын шинж тэмдэг юм.
  • Хавдар: Хавдартай хүмүүсийн дунд хоолны дуршил буурах нь хамгийн нийтлэг байдаг.Хоол боловсруулах замын хавдартай хүмүүст илүүтэй шууд илэрнэ.
  • Ханиад: Ханиадны вирус гэдэсрүү халдварлах үед хоолны дуршил алдагдана.
  • Чихрийн шижин: Чихрийн шижинтэй хүмүүс хэд хэдэн шалтгааны улмаас магадгүй өлсдөггүй байна.Заримдаа хоол хүнс хоол боловсруулах замаар удаан дамждаг учир нь глюкозын өндөр түвшингийн улмаас вагус мэдрэлийг гэмтдэг.
  • Гипотриодизм: Бамбай булчирхайн дутагдал нь идэх хүслийг дарангуйлдаг.
  • Өвдөлт: Хүнд өвдөлт нь хоол идэх сонирхлыг бууруулна.
  • Гэдэсний асуудлууд: Гэдэсний үрэвсэлтэй хүмүүст магадгүй хоолны дуршил буурдаг.

Таны хоолны дуршлыг бууруулах сэтгэц эрүүл мэндийн нөхцөлүүд:

  • Сэтгэл түгшилт: Зарим сэтгэл түгшилттэй хүмүүс юм идэх хүсэлгүй болдог.
  • Сэтгэл гутрал: Эмнэлзүйн сэтгэл гутралтай хүмүүс бүх зүйлийг сонирхох байдал нь буурах ба энергийн хомстолд орно.
  • Стресс: Стрессийн улмаас үүсэх биеийн хариу урвал нь хоолны дуршлыг бууруулна.Стрессийн үед илрэх шинж гэвэл дотор муухайрах,гэдэс зангирах мэдрэмжийг мэдрэх юм.

Хэрэв та цөөн өдөр хоолны дуршилгүй болсон бол энэ нь таны санааг зовоох асуудал биш гэдгийг анхаараарай!

Яаж эмчлэх вэ?

Танд илэрч буй дээрх шалтгаануудаас хамаарч эмчилгээг явуулна.Юм идсэний дараах мэдрэмж,жин өөрчлөгдсөн эсэх,хэр урт хугацаанд хоолны дуршилгүй гэх мэт асуултыг өөрөөсөө асуух нь чухал билээ.

Эмчийн үзлэг болон төлөвлөсөн шинжилгээний хариунаас үндэслэн таны хоолны дуршил буурсан шалтгааныг илрүүлэх бөгөөд эмч дараах эмчилгээг зөвлөх болно.

  • Сайн унтаж амрах.
  • Хоол хүнсээр авах шим тэжээлийг сайжруулах.
  • Өөртөө анхаарах чадварыг сайжруулах.
  • Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг сайжруулах.
  • Таны хоолны дуршлыг сайжруулах эмийн эмчилгээ.
  • Яриа эмчилгээ.
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap