ЗөвлөгөөЭрүүл мэнд

Цагаан хооллолт танд ямар ашиг тустай вэ?

Цагаан хооллолтын дэглэм барих нь нийт хүн амд ихэссээр байгаа учир нь олон янзын төлөвлөгөөг дагаж мөрдөх бөгөөд чихрийн шижин,зүрхний өвчин,зарим төрлийн хавдрын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Хэрэв та их хэмжээгээр калор,элсэн чихэр,өөх тос, натри авч бага хэмжээний жимс,хүнсний ногоо,үр тарианы бүхэл үр,ба кальци хэрэглэж байгаа бол энэхүү байдлыг тань өөрчилж шим тэжээлүүдээр таныг баялаг цагаан хооллолтын дэглэм танд туслах болно.

Цагаан хооллолтын хэлбэрүүд

Цагаан хооллолтын дэглэмийн тухай ихэнх хүмүүс ойлгохдоо малын мах,тахианы мах,загас иддэггүй гэж үздэг.Гэвч эдгээр хэлбэрүүд таныг бодлыг өөрчлөх болно.

  • Лакто-цагаан хооллолт:Мах,загас,тахианы мах,өндөгнүүд, эдгээр бүтээгдэхүүнийг оруулсан хоолноос татгалздаг.Сүү сүүн бүтээгдэхүүн буюу сүү,бяслаг,тараг,ба цөцгийн тос хэрэглэнэ.
  • Ово-цагаан хооллолт:Малын мах,тахианы мах,далайн хоол,ба сүү сүүн бүтээгдэхүүнээс татгалздаг.Гэхдээ өндөг хэрэглэж болно.
  • Лакто-ово цагаан хооллолт:Малын мах,загас,ба тахианы махнаас татгалзана.Гэхдээ сүү сүүн бүтээгдэхүүнүүд,өндөг хэрэглэхийг зөвшөөрдөг.
  • Веган эрүүл хооллолт:Малын мах,тахианы мах,загас,өндөг,ба сүү сүүн бүтээгдэхүүнүүдээс татгалздаг.
  • Пескатариан эрүүл хооллолт:Малын мах,тахианы мах,сүү сүүн бүтээгдэхүүнүүд ба өндөгнөөс татгалзана.Гэхдээ загас хэрэглэхийг зөвшөөрдөг.

Зарим хүмүүс Семи цагаан хооллолт буюу Флекситариан зөв хооллолтын дэглэмийг баримтлах ба энэ нь ургаалд суурилсан эрүүл хооллолт гэхдээ бас зарим нэг тохиолдлоор эсвэл бага хэмжээгээр малын мах,сүү сүүн бүтээгдэхүүнүүд,өндөг,тахианы мах,загас хэрэглэдэг.

Зөв хооллолтын дэглэмийн цагаан хоолны төлөвлөгөө.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол,танд туслах баталгаажсан цагаан хооллолтын төлөвлөгөөний хувилбарыг танилцуулъя.

Цагаан хооллолтын дэглэм:Өдөр бүрийн хэмжээ 2000 калор дээр суурилсан.

Та бүхэнд зөв хооллолтын дэглэмийн төлөвгөө бүхий 39 хоолны дэглэмийн жагсаалтад 3-т эрэмбэлэгдсэн цагаан хооллолтын дэглэмийн талаар анхаарах санамжуудыг танилцуулъя.

1.Кальци ба Витамин Д

Кальци нь яс ба шүдний бат бөх чанарт тусалдаг.Сүү сүүн бүтээгдэхүүнүүд өндөр хэмжээний кальци агуулна.Мөн хар, ногоон хүнсний ногоонууд/броколи,кале, байцаа, навчит ургамал/ хангалттай хэмжээгээр идэх үед кальцийн маш сайн эх сурвалж болдог.

Витамин Д бас ясны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцдог.Витамин Д нь үнээний сүүнд баяжмал буюу нэмэгдэл байдлаар орсон байдаг.Хэрэв та хангалттай хэмжээний витамин Д авч чадахгүй бол нэмэлтээр авч уух хэрэгтэй.

2.Витамин B-12

Витамин В-12 зайлшгүй хүний цусны улаан эсийг үйлдвэрлэхэд оролцох ба цус багадалтаас урьдчилан сэргийлнэ.Энэхүү витамин нь онцгой амьтны бүтээгдэхүүнүүдэд агуулагдах учир цагаан хоолоор авахад хүндрэлтэй байдаг.

3.Уураг

Уураг биеийнс эд эрхтэн ба булчин,яс,арьсны эрүүл байхад нэн чухал юм.Өндөг ба сүү сүүн бүтээгдэхүүнүүд сайн эх сурвалж болох ба та ургамалд/шар буурцаг/ суурилсан хоолноос хангалттай хэмжээний уураг авч чадна.

4.Омега-3 өөхний хүчлүүд

Хүний эрүүл мэндэд чухал үүрэгтэй ба цагаан хоолтны хувьд бага хэмжээгээр загас,өндөгнөөс авдаг учир нэмэлтээр авч хэрэглэх нь зүйтэй.Харин Канолагийн тос,Шар буурцагны тос,хушга,шар буурцгууд нь бусад сайн өөхний хүчлийг авах эх сурвалж юм.

5.Төмөр ба Цайр

Төмөр нь цусны улаан эсийн бүрэлдэхүүнд ордог бөгөөд хуурсан буурцаг,вандуй,овьёос,үр тарианы бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд,хар,навчит хүнсний ногоо ба хатаасан жимснүүд нь төмрийг сайн агуулдаг.Гэхдээ ургамалд суурилсан хоолноос төмөр бага хэмжээгээр шимэгддэг учир нэмэлтээр авахыг зөвлөжээ.Төмрийн шимэгдэлтийг сайн шимэгдүүлэхийн тулд витамин С-ээр баялаг/гүзээлзгэнэ,цитрусын жимс,томат,байцаа,брокколи/хоол идэх хэрэгтэй.Гэвч төмөр ,цайр ургамалаас хүний биед амархан шимэгддэггүй.Цайрын хувьд үр тарианы бүхэл үр,шар буурцаг,самар-нд сайн агуулагдана.Цайрын үүрэг нь эсийн хуваагдал,маш олон энзимийн бүрэлдэхүүнд,уургын үүсэлд онцгой үүрэгтэй оролцдог.

5.Иод

Иод нь бамбай булчирхайн гормоны бүрэлдэхүүн хэсэг юм.Тэрээр эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа,өсөлт,бодисын солилцоог зохицуулахад тусалдаг.Цагаан хоолтонгууд хангалттай хэмжээний иод авч чаддаггүй.Гэсэн хэдий ч өдөрт иоджуулсан давснаас цайны халбаганы 4-ны нэгт нь агуулагдах өдрийн хэрэглээний нэн чухал иодоо авч чаддаг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap