ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хоол хүнсийг боловсруулах, шингээх 7 зөвлөмжүүд

Хоол хүнсний зүйлүүд боловсруулагдан шингэх талаар мэддэг болсон болохоор бид түүнийг мөрдөх үлдлээ. Энэ удаагийн зөвлөмжүүд өмнөхөө гүйцээсэн бөгөөд биднийг илүү эрүүл байхад зориулагдсан болно.

1. Зөвхөн байгалын гаралтай, биоплазмаар баялаг хоол хэрэглэж бай.

Ийм хоол хүнс нь эрчим хүчний нөөцөөр элбэг байдаг. Тэдгээрийн бүтэц нь алдагдаагүй байдаг. Амин хүчлүүд, амин дэмүүд, саахар, ферментүүд, эрдэс бодисууд хамгийн идэвхтэй хэлбэртэй байдаг.

2. Бүхэл ширхэгтэй хүнс хэрэглэхийг хичээ.

Бүхэл ширхэгтэй хүнсэнд зайлшгүй хэрэгцээт бодисууд шингэхэд болон гадагшлахад амар хэлбэртэй байдаг. Бие махбодийн материаллаг Нөөцүүд зарцуулагддаггүй. Тунгаагүй, цэвэршүүлээгүй хүнс ихээр хэрэглэвэл эрүүл мэнд сайн байж урт наслах болно.

3. Үндсэн түлш болгож нүүрс ус ихтэй хүнс хэрэглэ.

4. Эхний ээлжинд идэх ёстой хүнс бол салат юм.

Энэ нь хүнсний цагаан эсүүдийг устгаж бие махбодыг шүлтийн нөөцөөр тогтмол хангаж, зайлшгүй хэрэгцээт эрдэс бодисуудын чанар хэмжээг зохицуулж өг- дөг юм. Ингэсэн тохиолдолд чанасан хоол хүнсний зүйлүүд амин дэм, эрдэс бодисоор хангагдаж боловсруулагдан шингэхэд бэлэн болдог.

5. Хүнсний зүйлүүдийг зөв хослуулан хэрэглэж бай.

Тэгвэл тэжээлийг хурдан гүйцэд боловсруулан шингээх нөхцөл хангагдаж бие махбодод ашигтай байх болно. Хоол боловсруулах эрхтнүүдээсээ боломжгүй зүйлүүдийг бүү шаард.

6. Хоол хүнсээ өдрийн турш зөв сонгон хэрэглэ.

Тэгж чадвал хоногийн ямар ч үед таны бие махбодийн байдал дээд зэргийн сайн байх болно.

7. Хүчиллэг болон шүлтлэг хоол хүнсний харьцааг бүү алдагдуул.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap