ЗөвлөгөөЭрүүл мэнд

Автомат даралтны аппарат болон механик даралтны аппаратны аль нь зөв хэмждэг вэ?

Автомат болон механик даралтны аппаратууд нь артерийн цусны даралтыг хэмжих, даралт ихсэлттэй холбоотой эрсдлээс сэргийлэхэд чиглэгдсэн хамгийн “алдартай” эмнэлгийн тоног төхөөрөмж юм. Гэсэн хэдий ч автомат болон механик даралтны аппаратуудад өөрсдийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг. Эдгээрийн талаар сонирхоцгооё. 

  1. Механик даралтны аппарат. 

Механик даралтны аппарат (Cфегмоманометр) нь мэргэшсэн эмнэлгийн ажилтнуудад хэрэглэхэд зориулсан байх бөгөөд цусны даралтыг хамгийн “өндөр” оновчлолтойгоор хэмждэгээрээ давуу талтай байдаг. Механик даралтны аппарат нь мөнгөн усны, анейрод, хагас электрон-механик даралтны аппарат гэсэн 3 төрөлтэй байдаг.

Давуу тал: 

  • Хамгийн өндөр оновчлолтойгоор хэмждэг. 
  • Цусны даралт ихсэх эмгэгийг оношлоход хамгийн өндөр мэдрэг байдаг. 
  • Үнийн хувьд автомат даралтны аппаратнаас 3-5 дахин хямд. 

Сул тал: 

  • Мэргэшсэн хүнээс бусад хүмүүс үзэхэд хэцүү, алдаа гарах магадлал ихтэй. 
  • Чимээ гаргах, хөдлөх зэрэг нь хэмжилтийн үр дүнд нөлөөлдөг. 
  • Нярай болон бага насны хүүхдэд үнэлэхэд хүндрэлтэй байдаг. 
  • Анеройд нь удаан хэрэглэх явцад мэдрэг чанараа алддаг. 

      2. Автомат даралтны аппарат. 

Автомат даралтны аппарат нь хэрэглэхэд амар бөгөөд хий шахах механик гар эсвэл товчлуураар идэвхждэг хий шахагчтай байдаг. Автомат даралтны аппарат нь артерийн дундаж даралтыг хэмжих замаар “дээд” болон “доод” даралтыг хэмжих зарчимд үндэслэгддэг. 

Давуу тал: 

  • Хэрэглэхэд хялбар. 
  • Хэмжилтийн үр дүнг харахад амар. 
  • Гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. 
  • Нярай болон бага насны хүүхдэд хэрэглэх боломжтой. 
  • Давтан хэмжилт хийх боломжтой. 
  • Мажетканы байрлал хэмжилтийн үр дүнд нөлөөлдөггүй. 
  • Бугуйгаар үзэх боломжтой. 

Сул тал: 

  • Эхлээд артерийн дундаж даралтыг олсоноор “дээд” болон “доод” даралтыг тооцоолдог тул зарим тохиолдолд алдаатай утга гарах боломжтой. 
  • Үйлдвэрлэгчээс хамаарч аппаратны чанар, хэмжилтийн баталгаатай байдал, баталгаат хугацаа нь өөр байдаг. 
  • Чичирхийлэл ихтэй. 
  • Зүрхний хэм алдалтын улмаас буруу хэмжих боломжтой. 
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap