ЗөвлөгөөЭрүүл мэнд

Элэгээ гэрийн нөхцөлд цэвэрлэх арга

Элэг цэвэрлэх Ю.А.АНДРЕЕВЫН арга “Элэг цэвэрлэх талаархи Курeннoвын болон Татьяна Алек- сандровна Бурева нарын аргууд нь өөр өөр боловч хоёулаа л 300 грамм чидун жимсний тос, 300 грамм нимбэгний шүүс хэрэглэдэг байна.

Элгийг илүү хялбар ,илүү үргэлжилсэн аргаар цэвэрлэж болно. Нилээд өөдрөг, тайван байдлаас эхэлье.

– Эхний өдөр (орой) цэвэрлэх бургуйг тавина. 2 удаа бол сайн.

– Хоёр дахь өдөр (өглөө) дахин бургуй тавиад өдрийн турш алимны шүүс ууна. Нөөшлөөгүй, худалдаж аваагүй шинэхэн ургацын алим- ных бол сайн. Юм идмээр болвол шүүс уу. Юм уумаар болвол шүүсээ луу. Бүхэл өдрийн турш алимны шүүсээ луух хэрэгтэй.

– Гурав дахь өдөр мөн адил. Өглөөгүүр бургуйн цэвэрлэгээ, алимны шүүс. Хэрвээ зарим хүмүүсийн хувьд ходоодны хүчлийн хэмжээ ал- дагдвал арай чихэрлэг алим хэрэглэж хэрэгтэй. Ийнхүү 2, 3, 4 дэхь гэсэн гурван өдөр алимны шүүс уух хэрэгтэй. Курeннoв энэ аргыг дунд ба урт хугацааны өлсгөлөнгийн өмнө хэрэглэхийг санал болгож байсан. Заримдаа шүүс ууж өлсөх ч гэж нэрлэдэг.

– Дөрөв дэхь өдөр. Өглөө бургуй, өдөр нь алимны шүүсийг 19 цаг хүр- тэл ууна. Энэ бол маш чухал хүчин зүйл юм. Эртний сургаалуудад бичсэнээр бол яг 19 гэхэд элэгний бүх сувгууд нээгддэг гэдэг**. Энэ үед та юуг бэлэн байлгах ёстой вэ? Дээр нь хэвтэх буйдан ор, халуун устай бигнүүр эсвэл цахилгаан бигнүүр дунд жийрэглэх алчуур. Энэ- хүү зүйлүүдээр та элгэн дээрээ жин тавих болно. Үүнээс өмнө та 3 хоолны халбага буюу нэг хундага чидун жимсний тос бэлдэх хэрэгтэй ба үүнийг зөвхөн “Кубанское солнечное” гэсэн наран цэцгийн тосоор орлуулж болно. Энэ тос нь олдоц ховортой байдаг хэдий ч тосны хүчлийн найрлагын хувьд зөвхөн эн тос л тохирдог тул өөр тосоор орлуулж болохгүй.

Bottle of Olive oil pouring in a glass bowl with olives and branch

Цааш нь та тосоо 30-35 хэм болтол халаах бөгөөд яг 19 цаг болмогц буйдан дээрээ хэвтээд халуун жингээ тавьж хундагатай Чидун жимсний уугаад бас хундага буюу 3 хоолны халбага нимбэгний шүүсээр даруулна. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 15 минутын дараа дараагийн хундага тос, шүүсийг уух зэргээр бүх. шүүс тосоо ууж дуусах хүртэл үргэлжлүүлнэ. Үүний дараа ямар үр дүн гарах бол гэж та тэсэж ядан хүлээх болно. Гэхдээ танаас юу гарах бол гэж жорлон руу гүйхгүйн тулд урьдчилан горшоок сав бэлдсэн байх хэрэгтэй. Энэ бүхний эцэст элэгний цоргууд нээгдэн өөрөөсөө хамгийн муу муухай бүхнээ маш их хүчтэйгээр хөөн гаргах болно. Гэхдээ энэ байдал хагас цаг, цаг гучин минутын дараа болж өнгөрнө.

Дараа нь та унтахынхаа өмнө цэвэрлэх бургуйг дахин нэг удаа тавибал дотор эрхтнүүд Цэвэрлэгдэх болно. Өглөө босоод та дахин нэг удаа бургуй тавиад танаас бас ямархуу зүйлүүд гарч байгаад гайхах болно. Эцэст нь та хөнгөн чанарын агшаамал идээд ердийн дэглэмдээ шилжиж болно. Эхэн үедээ та энэ цэвэрлэгээг улиралд юм уу эсвэл хагас жилд нэг удаа хийх хэрэгтэй. Дараа нь жил бүр хийж байвал сайн. Элгэнд байгаа зүйлүүд маш бөх суусан байдаг тул уг цэвэрлэгээг 4-5 удаа хийж байж сайн үр дүнд хүрдэг. Ямар хөшүүргүүд үйлчилж, ямар Үр дүнд хүрсэн гэдгийг та бүхэн Андреевын ярианаас өөрсдөө мэдэх болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap