ЗөвлөгөөЭрүүл мэнд

Танд л гэж зөвлөхөд та эдгээр 7-н алхамыг хийвэл дархлааны системчин сайжрана шүү

Та эрүүл зөв амьдралын хэв маягт суралцаж,мөрдөж чадвал таны дархлаа системийг халдвар, өвчнүүдийг эсрэг хангалттай сайн ажиллахад тусална. Таны дархлааны систем биеийг тань өвчин,халдвараас хамгаалдаг цогцолбор ойлголт юм. Энэ нь биеийг гэмтээх хортой эмгэг төрөгч/бактериа,вирус/-ийн эсрэг хүчтэй хариу урвал үзүүлэх ба халдварт бус төлөөлөгчдөөс шалтгаалах гэмтлийг хязгаарлах, таны арьс, цус, ясны чөмөг,эд эрхтнүүд доторх эсүүдийн  нийлбэр цогц билээ. Дархлааны систем бол яг л хөгжмийн оркестр мэт. Оркестра доторх хөгжимчид,хөгжмийн зэмсэг бүрийг төлөвлөгөөний дагуу маш сайн алдаагүй гүйцэтгэл үзүүлэхийг бид хүсдэгтэй адил дархлаа системийн бүрэлдэхүүнүүд яг төгс гүйцэтгэлтэй байх нь биеийг эрүүл байлгах зөв арга зам.

Ингээд дархлаа системийг хүчирхэг хэвээр байлгах энгийн 7 алхамтай танилцацгаая:

#1 Идэх,зөв хооллолтын дэглэм

Ohia дахь Cleveland clinic-ийн эмч Юуфанг Лин зарим төрлийн хоол хүнснээс/ургамалд суурилсан хоол буюу жимс, хүнсний ногоо,ургамлын навч,амтлагч ургамлууд гэх мэт/ хангалттай хэмжээний шим тэжээлийг авснаар таны дархлаа системийн үйл ажиллагаа сайн үүргээ гүйцэтгэж чадна гэжээ.

June 2017 in the International Journal of Molecular Sciencesнд зарим төрлийн судалгаануудыг нийтэд танилцуулсан нь амтлагч ургамлууд мэт Oregano – хахуун, Clove – лиш,голт борын цоморлог, Cinnamon – синнамон модны холтос, Cumin – гоньд нь вирус, бактерийн эсрэг шинж чанартай ба хоолонд бактери,мөөгөнцөр өсөж үржихээс урьдчилан сэргийлэх мөн стафиликок аурес гэх мэт бактерийн антибиотик тэсвэржилтийг бууруулсан байна. November 2017 in Nutrients нийтэд зарласан нь витамин С-ийн дутагдал нь халдварыг ихэсгэх боломжтой гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

Мөн уураг нь дархлааны эрүүл байх нөхцөлд чухал нөлөө бүхий оролцоотой түүнд агуулагдах амин хүчлүүд дархлааны эсүүдийг үүсгэхэд тусалдаг. February 2013 in the Journal of Infectious Diseases-д нэгэн судалгаанд хулган дээр хийсэн туршилтад нэг хулганад маш бага хэмжээний уураг идүүлж, хэвийн хэмжээний уураг идсэн хулганатай харьцуулахад томуугаар хүндрэх буюу халдвараар өвчлөх байдал нь ихэссэн байна. Эдгээрээс авч үзэхэд зөв хооллолтын дэглэм нь зайлшгүй таны дархлааг хүчтэй байлгаж чадна.

#2 Стрессээ хянах

October 2015 issue of Current Opinion in Psychology -т нийтэлсэн нийтлэлд урт хугацааны стресс нь стеройд гормон буюу кортизолын түвшинг удаан хугацаагаар ихэсгэнэ гэжээ. Богино хугацааны стрессийн үед кортизол нь дархлааны системийг хариу урвал үзүүлэхээс урьдчилан сэргийлэх ашигтай байдал үүсгэх хэдий ч тогтмол өндөр түвшинд ялгарвал дархлаа системийг дарангуйлах болно. Иймд өөрийн стрессийг удирдах, хянах аргыг олсноор та дархлаа системээ аварч үлдэх болно.

#3 Сайн унтаж амрах

Pflugers Archiv European Journal of Physiology-д тодорхой нийтлэлийг нийтэд мэдээлсэн нь хүн унтаж байх үед таны бие организм дархлааны эсүүдийг/Т эс,интерлейкин,цитокин/ үйлдвэрлэх ба түгээдэг. Хэрэв та хангалттай сайн унтаж чадахгүй бол дээрх үйл явц бага явагдах ба илүү их өвчлөмтгий болох магадлалтай гэжээ. July–August 2017 issue of Behavioral Sleep Medicine нийтэд мэдээлсэн нэгэн судалгаанд нойрны асуудалгүй хүмүүс,нойргүйдэлтэй хүмүүст томуу-гийн вакцин хийсний дараах томуу тусах байдлыг харьцуулан судалсанд нойргүйдэлтэй хүмүүс илүүтэй томуунд өртөмтгий байжээ.

#4 Дасгал хийх

Frontiers in Immunology in April 2018 дээр мэдээллээс зохицуулагатай дасгал хийх нь архаг өвчин тусах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэжээ.Дасгал хийх нь эндорпинийг идэвхжүүлж,стрессийг бууруулна. Ихэнх эх сурвалж долоо хоногт 150 минут идэвхтэй дасгал хийх буюу өдөрт 30 минут дасгал хийх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

#5 А р х и ны хэрэглээг зохицуулах

А р х и ихээр уух нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх буюу дархлааны үүргийг бууруулна.  the journal Alcohol Research in 2015 –нд нийтэлсэн нийтлэлд а р х и ны зарцуулалт их байх нь таны биеийг халдварын эсрэг тулалдах чадварыг сулруулах ба таныг эрч хүчтэй байх хугацааг удаашруулна гэжээ.

#6 Т а м х и наас зайлс хийх,зохистой хэрэглээ

А р х и тай адил, т а м х и таны дархлааны эрүүл нөхцөлд нөлөөлж чадна.Т а м х и нь химийн бодисуудыг/карбон монооксид,никотин,нитроген,кадмиум,/ идэвхжүүлэх ба тэдгээр нь дархлааны эсүүдийн үйл ажиллагаа,өсөлтөд саад болно.

#7 Архаг эмгэг нөхцөлөөс зайлсхийх,түүнд хяналт тавих

Архаг нөхцөлүүд буюу астма,зүрхний өвчин,ба чихрийн шижин нь дархлаа системд нөлөөлөх ба халдварын эрсдэлийг ихэсгэдэг. July 2017 issue of the Journal of Allergy ба Clinical Immunology-нд нийтэлснээр астматай хүмүүс илүүтэй томуу тусах магадлалтай гэжээ.

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap