ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны өсгий хагарсан бол гэрийн нөхцөлд хурдан хугацаанд эдгээх арга

Таны өсгий хагарах нь хөлөнд тохиолддог түгээмэл асуудал байдаг бол үүнээс болж, тав тухгүй болон үзэмжгүй харагдах, мэдрэмж төрөх эсвэл өвдөхөд хүргэдэг. Судалгаанаас харахад АНУ дахь нийт насанд хүрэгчдийн 20-иос багагүй хувь нь өсгий хагарах асуудалтай болох нь тогтоогджээ. Энэ асуудал хүүхдүүд болон насанд хүрэгчдийн алинд нь ч тохиолдож болно. Гэхдээ эмэгтэйчүүдэд гол төлөв тохиолддог.

Өсгий хагарахад олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг. Хэрэв таны өсгий хагарч, улмаар тууралт гарах, хавагнах, идээ татах болон хэдэн өдөр дараалан өвдвөл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Зарим нөхцөлд өсгий хагарснаас болж, халдварладаг бөгөөд үр дүнд нь илүү ноцтой асуудал үүсдэг байна.

Хагарсан өсгийг гэрийн нөхцөлд дараах аргуудаар эмчлээрэй:

1. Зөвхөн бүлээн усанд орох

Ачаалал ихтэй өдрийн дараагаар та магадгүй халуун усанд орж, ядаргаагаа тайлдаг байх. Гэвч халуун ус арьсыг хуурайшуулдаг. Үр дүнд нь хагарсан өсгий бүр л дордоно гэсэн үг. Энэ асуудлыг шийдэхийн тулд үргэлж зөв температурыг сонгох нь чухал. Та арьсандаа тэжээл өгөх зорилгоор органик тоснууд хэрэглэдэг байж мэднэ. Цочирдсон арьсыг нэмж гэмтээхгүйгээр хөлөө болгоомжтой хатаах хэрэгтэй. Усанд орсныхоо дараа хагарсан өсгийндөө чийгшүүлэгч ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.

2. Орондоо орохдоо хөвөн даавуун оймс өмсөх

Өсгийний бальзам болон чийгшүүлэгч хэрэглэснийхээ дараа хөвөн даавуун оймс өмсөж, орондоо орох нь хагарсан өсгийг эмчлэхэд ач тустай. Энэ нь чийглэг байдлыг хадгалж, арьсыг амьсгалахад тусална. Түүнчлэн, оймс хагарсан өсгийг орны дэвсгэрт үрэгдэхээс сэргийлнэ.

3. Идэж буй зүйлсдээ ач холбогдол өгөх

Хэрэв та хангалттай хэмжээний тослог хүчил, витамин D эсвэл цайр зэргийг хэрэглэхгүй бол таны өсгий хагарна. Тиймээс шим тэжээл болон витамин агуулсан хоол хүнсийг сонгож, эрүүл хооллоорой.

4. Зузаарсан арьсыг зөөлөн үрэх

Арьсаа чийгшүүлсэн бол асуудалтай хэсгийг уушгин чулуугаар зөөлөн үрээрэй. Энэ нь арьс цаашид нэмж зузаан болохоос сэргийлнэ. Сахлын хутга болон хайч ашиглаж болохгүй. Эдгээр нь таны хөлийг гэмтээж мэднэ. Хэрэв та мэдрэлийн өвчин эсвэл чихрийн шижинтэй бол уушгин чулуу хэрэглэхээс татгалзаж, эмчид хандан шаардлагатай зөв эмчилгээний талаар зөвлөгөө аваарай.

5. Кокосын тос

Зарим хүмүүс кокосын тосыг хамгийн шилдэг арьс чийгшүүлэгч гэж үздэг. Энэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь эрүүл тосон хүчил болон тэжээлээр баялаг учраас хөлийн арьсыг гүнд нь хүртэл чийгшүүлж, шаардлагатай тэжээлийг өгдөг гэж ойлгож болно. Түүгээр ч зогсохгүй кокосын тосонд агуулагддаг зарим химийн найрлагууд нь микробын эсрэг үйлчилгээтэй байдаг. Хагарсан өсгийндөө кокосын тосноос түрхэж, шөнийн турш хонуулах нь үр дүнтэй.

6. Гутлаа шалгах

Хөлөндөө тохирсон гутал өмсөх нь чухал. Тэр тусмаа удаан хугацаагаар алхдаг бол үүнд ач холбогдол өгөх нь зүйтэй. Бариу гутал өмссөнөөс болж цэврүү үүсэх болон өсгий хагардаг байна.

7. Цайны мод

Цайны модны тос бол арьсны асуудлыг шийдэхэд урт хугацааны турш ашигласаар ирсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Та шөнө хагарсан өсгийндөө үүнээс түрхвэл илүү үр дүнтэй. Гэхдээ энэ тос хурц учраас нээгдсэн шарх эсвэл хуурай арьсанд түрхэх үедээ болгоомжтой байгаарай.

Ихэнх нөхцөлд хөлийнхөө арьсыг тогтмол чийгшүүлж, зөв арчлах нь асуудлыг шийдэхэд дөхөм болгоно. Гэхдээ таны хагарсан өсгий эдгэрэхгүй байвал, эмчид хандах нь хамгийн зөв алхам гэдгийг санаарай. Дээр дурдсанчлан, хэрэв та эрүүл мэндийн зарим нэг шалтгаантай бол, гэрээрээ өөрөө дур мэдэн хагарсан өсгийгөө эмчилж болохгүйг бүү мартаарай. Эмчид хандсанаар цаг алдалгүй, зөв эмчилгээг эхлүүлэх боломжтой юм.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap