LifestyleЗөвлөгөө

Хөргөгчинд заавал хадгалах шаардлагагүй 8 бүтээгдэхүүн

Хүмүүс хоол хүнсээ муудуулахгүй нь тулд хөргөгчиндөө хадгалдаг шүү дээ гэтэл зарим хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны температурт байлгах нь хэвийн байдлыг хангаж өгдөг гэнэ шүү. Савлагаа уутан дээр “хуурай, сэрүүн газар хадгална” гэж бичсэн байсан ч гэсэн бид үүнийг автоматаар хөргөгчинд хийдэг дадлал тогтсон байдгыг өөр дээрээ анзаарж үзээд та бүхэнтэй хуваалцаж байна. Бид ихэнх хүнсээ хөргөгчинд хадгалдаг. Гэхдээ “Энэ үнэхээр хэрэгтэй юу?” гэдэг асуулт гарч ирнэ тэгвэл заавал хөргөгчинд хадгалах албагүй юм. Доор дурьдсан хүнсийг хөргөгчинд заавал хадгалах шаардлагагүй байдаг юм байна шүү.

Амтат чинжүү

Амтат чинжүүг хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Харин тасалгааны температурт гал тогооны хаана нэгэн газар цаасан болон гялгар уутанд хийж хадгалж болдог юм шүү. Үүнээс гадна, амтат чинжүү хөргөгчинд шинэхэн байдлаа алдаж мууддаг байна шүү.

Жимс, жимсгэнэ

Гадил, манго, папайя болон бусад халуун орны жимсийг дулаан орчинд байлгаж хадгалах нь дээр. Хүйтэн температурт хадгалвал харагдах байдлаас гадил жимс хар хүрэн өнгөтэй болдог гэх мэт үзэмжгүй болгодог юм шүү.

Соус, амтлагч

Кетчуп, гич, Соё соус , бальзамын цагаан цуу, чихэрлэг халуун ногоотой сүмс гэх мэт бүтээгдэхүүнийг гал тогооны темпратурт хадгалдаг байна. Та Кафе, Рестораны гал тогооны ширээн дээр болон тавиур дээр соус, амтлагчыг хадгалж байхыг анзаарч байсан уу?

Шоколад

Хөргөгчдөд шоколадыг хадгалахгүй байхыг хүсч байна. Бусад хүсний бүтээгдэхүүний үнэрийг шингээдгээс гадна хөргөгчний доторх чийг нь шоколадыг цагаан бүрхүүлтэй болгодог. Энэ цагаан бүрхүүл бол шоколадны гадаргуу дээр гарч ирж буй элсэн чихэр юм. Энэхүү бүрхүүл нь амтанд нөлөөлдөггүй ч тийм ч сайхан харагддаггүй шүү дээ. Шоколадыг дор хаяж 6 сарын турш 15°С-аас 21°С хүртэл хаана ч хадгалах боломжтой байдаг.

Цөцгийн тос

Бид бүхэн цөцгийн тосыг хөргөгчинд хадгалаад сурчихсан байдаг нь сүүн бүтээгдэхүүн өрөөний температурт маш хурдан мууддагтай холбоотой. Гэсэн хэдий ч цөцгийн тос бол арай өөр бүтээгдэхүүн юм. Цөцгийн тосны үндсэн бүрэлдэхүүн хэсгийн (80%) нь өөх тос юм. Өөх тос нь дийлэнх хувийг эзлэж, багахан хувь нь ус агуулдаг бөгөөд тиймээс цөцгийн тосыг өрөөний температурт дор хаяж хэдэн өдрийн турш аюулгүй байлгаж болно.

Тоор

Тоор хатуу усархаг төрлийн жимс шүү дээ анхилуун үнэр байхгүй ч гэсэн идэхэд сайхан амттай та бүхний ч гэсэн дуртай жимс гэж бодож байна. Тоор жимсийг сэрүүн температур нь боловсорч гүйцэх явцыг удаашруулж, тоорыг тасалгааны температурт хадгалах нь хурдан муудахаас сэргийлдэг гэнэ шүү.

Самрын тос, шоколад нь түрхлэг буюу Nutella

Энэхүү төрлийн бүтээгдэхүүн ус тийм ихээр агуулдаггүй тул тасалгааны температурт хадгалах нь тохиромжтой. Хөргөгчинд хадгалахад шууд гарж хэрэглэхэд талх нь дээр наалдахгүй хатуу байдалтай байдаг тул тийм ч таатай биш шүү дээ.

Даршилсан ногоо

Даршилсан ногоо нь удаан хугацааны туршид аюулгүй байлгахын тулд хангалттай хэмжээний давслаг болон байгалийн гаралтай хамгаалагчтай байдаг. Хэрэв та хүйтнээр хэрэглэх дуртай болон хөргөгчинд хийж хэрэглэж болох юм тасалгааны температурт хадгалах нь муудах шалтгаан болдоггүй байна.
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap