ЗөвлөгөөЭрүүл мэнд

Шүдэн дээр тогтсон өнгөрийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Таны болон танай гэр бүлийн амны хөндийн эрүүл ахуйг муу сахиснаар таагүй асуудлууд үүсэхээс гадна шүдэн дээр зузаан өнгөр тогтох эрсдэл нэмэгдэнэ. Шүдний өнгөрийг шүд арчилгааны үнэтэй эмчилгээний тусламжтайгаар арилгадаг, гэвч та өөрөө энгийн байгалийн хольцын тусламжтай өнгөрөө арилгаж болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Өнөөдөр бид танд шүдний өнгөр арилгах, мөн шүдийг цайруулж амны хөндийг эрүүлжүүлэх байгалийн 4 төрлийн аргыг та бүхэндээ хүргэж байна.

1. Нимбэгний шүүс Нимбэг нь цайруулах үйлчилгээтэйгээс гадна таны шүдний чулууг арилгаж чадна. Энэ аргыг тогтмол хэрэглэж болохгүй, учир нь нимбэгний хүчил нь шүдний пааланг гэмтээж төрөл бүрийн өвчин үүсэхэд нөлөөлж чаддаг. Энэ аргыг хэрэглэхийн тулд ½ аяга нимбэгний шүүсийг ½ аяга бүлээн устай холиод дараа нь амаа 5 минутын турш сайтар зайлах хэрэгтэй.

2. Гүзээлзгэнэ Гүзээлзгэнэ нь шүдэн дээр тогтсон өнгөрийг амархан арилгадаг тусгай нэгдлүүдийг агуулдаг. Тэд лимоны шүүс шиг идэмхий биш, тиймээс та тогтмол хэрэглэхэд аюулгүй. Өнгөрийг арилгахын тулд 7 минутын турш жижиглэсэн гүзээлзгэнээр шүдээ арчихад л хангалттай.

3. Яншуй Яншуйны навчийг жижиглээд шүдэн дээрээ тавь. 5 минут хүлээсний дараа амаа бүлээн усаар зайлаарай. Энэ аргыг өдөр бүр давтан хийвэл шүдэн дээрх өнгөрийг үр дүнтэй багасгах болно.

4. Шүдэн дээр өнгөр үүсэхээс сэргийлэх арга Хэрхэн гэрийн нөхцөлд шүдний өнгөр үүсэхээс сэргийлэх холимгийг бэлтгэх вэ? Орц: 2 цайны халбага хийжүүлсэн ус 2 цайны халбага хүнсний сод 1 цайны халбага шүдний оо 1 амны халбага ус

Хэрхэн бэлтгэж хэрэглэх вэ?

Бүх орцоо саванд хийж оо шиг болтол сайтар холиод дараа нь өдөр бүр шүдээ 4 минутын турш угаагаарай.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap