ЗөвлөгөөЭрүүл мэнд

Дутуу нойртой байх нь таны бие махбодод хэрхэн нөлөөлөх вэ?

Таны өдрийн ажлын ядаргаа, сэтгэл санааны тайван бус байдал бүтэн нойртой хоноход саад учруулдаг. Тийм учраас шөнө тайван унтаж эрч хүчтэй болохын тулд зөв дэглэм баримтлах ёстой. Эс бөгөөс бие махбодь болон оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг юм шүү.

Хамгийн таагүй зүйлээс дурдвал:

1. Та удааширна. Хэдхэн цаг унтвал таны хариу үйлдэл үзүүлэх хурд удааширна. Тийм учраас аюултай ажил хийхээ түр хойш тавьсан нь дээр.

2. Сэтгэн бодох чадвар муудна. Таны нойр 4-6 цаг үргэлжилсэн гэж үзвэл маргааш өдөр нь таны сэтгэн бодох чадвар суларна гэсэн үг юм. Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар маш сул байна гэсэн үг.

3. Ой санамж, шинийг суралцах чадвар суларна. Тархи сэргэх буюу мэдрэлийн уян хатан чанар алдагдаж байгааг илтгэж байгаа хэрэг юм: тархи суралцах, ой санамжийн чадвараа хянахад бэрх болно. Мөн дутуу нойр нь генийн хөгжилд муугаар нөлөөлдөг.

4. Сэтгэл хөдлөл хурц болно. Хариу үйлдэл үзүүлэх чадвар, ой санамж удаашрах хэдий ч сэтгэл хөдлөл хурц, ширүүн болно. Тархи бүтэн амарч чадаагүй учраас тархины холбоост өөрчлөлт орж, сэтгэл хөдлөлийг бүрэн хянах чадвараа алдана. Дутуу нойр нь мөн сэтгэлээр унах буюу сэтгэл зүйд муугаар нөлөөлнө.

5. Эрүүл мэнд, дархлаанд сөргөөр нөлөөлнө. Дутуу нойр нь дархлааны систем, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Энэ нь архаг өвчний үндэс суурь болох нь бий.

6-гаас бага цаг унтах нь диабет, зүрх-судасны өвчлөл, өөхлөлт үүсэх шалтгаан болох магадлалтайг тогтоожээ. Үүнээс гадна наснаасаа эрт нас барах явдлыг 12%-иар нэмэгдүүлж байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap