ЗөвлөгөөЭрүүл мэнд

Кофе их хэмжээгээр уудаг бол үүнийг заавал уншаарай!

Өдөр тутамдаа зарим нэгэн хүмүүсийн хувьд кофены үнэрийг авахад ааш зан нь сайхан болж өөрчлөгддөг. Ихэнх хүмүүс өглөө босоод нэг аяга кофе заавал уудаг бичигдээгүй хуу.ль бий. Халуун эсвэл хүйтэн, хар эсвэл латте гээд кофены аль ч төрөл хүнийг до.нтуулдаг байна.

Биед хэрэгтэй зүйлийн хэмжээ тунг нь хэ.трүүлэх аваас сайн нөлөөгөө алддаг гэж үг байдаг.

1. Паркинсоны өвчин Кофег тунг нь тааруулж тогтмол уух нь Паркинсоны өвчин тусах эр.сдэлийг бууруулдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ.

2. Амьдрах хугацаа “NBC” телевизийн зүгээс мэдээллэснээр кофе уух нь амьдрах хугацааг уртасгадаг гэнэ. Хурц эсвэл зөөлөн амттай гээд ямар ч төрлийн кофе үүнд хамаатай. Бүр энгийн болон кафейн агуулаагүй кофе уусан ч гэсэн үр дүн нь адилхан гарах болно.

3. Меланома Кофе уух нь меланома өвчин тусах магадлалыг бууруулах ач тустай гэдгийг “CNN” агентлаг онцолжээ.

4. Сэтгэлээр унах Сэтгэлээр унах таны хувьд асуудал болоод байгаа бол кофе энэ асуудлыг шийдвэрлэхэд тань туслана. Учир нь кофенд агуулагдах кафейн танд цоо шинэ эрч хүч, энергийг бэлэглэх болно.

5. Чихрийн шижин Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин өвчин тусах магадлал бага байдгаас гадна инсулины хэмжээг тогтвортой барих боломжтой болохыг “NBC” телевизийн зүгээс судалгааны үр дүнд олж тогтоожээ.

6. Танин мэдэхүй Кофены хэрэглээ таны ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадварт тань эерэгээр нөлөөлнө.

7. Үрэвсэл Хэрэв та тогтмол кофе уудаг бол ямар ч төрлийн өвчний үрэвслийг төвөггүй намдаах болно.

8. Альцгеймерийн өвчин “CNN” агентлагийн мэдээллэж буйгаар кофе уудаг хүмүүс уг өв.чнөөр өв.члөх магадлал харьцангуй байдаг гэнэ.

Ямар ч сайн зүйлийг хэрэглэхдээ сэрэмжлүүлж, анхааруулсан хэсгийг сайтар уншиж байгаарай. Өдөрт маш олон удаа кофе уувал найрлаганд нь агуулагдах кафейнаас болж таны зүрх өвдөх аюу.лтай. Мөн эспрессо болон буцалгасан кофег олон удаа уувал цусан дахь холестеролын хэмжээг өсгөх сөрөг нөлөөтэй байдаг байна. Иймээс хэмжээ тунг нь зөв тохируулан хэрэглэхийг таниас хүсье.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap