ЗөвлөгөөЭрүүл мэнд

Уушгины үйл ажиллагааг дэмжиж цэвэрлэх арга. Там.хи татдаг бол заавал уншаарай!

Бусад эрхтнүүдээс илүүтэй уушги гадны хорт нөлөөнд маш ихээр автдаг байна. Бидний амьсгалж буй агаарын бохирдол ямар байгаа билээ, тэр хэмжээгээр уушги мөн бохирдоно.

Уушгины үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

1. Там.хинаас гарах Үүнд шинэ соргог зүйл огт байхгүй, уушгиа хамгаалахын тулд там.хинаас татгалз. Гэр бүлд хэн нэг нь там.хи татдаг бол хол байхыг хичээ эсвэл гарахыг шаард.

2. Зөв хооллолт Эрүүлээр хооллож эхлээрэй. Үнэхээр үр дүнтэй. Хоолны цэсэндээ нэрс, брокколи, загас, усан үзэм, ногоон цай, бууцай, амтат төмс нэмээрэй.

3. Багахан идэвхтэй хөдөлгөөн Уушгийг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд өдөрт хагас цаг амьсгалын ачааллыг нэмнэ. Долоо хоногтоо 3-4 удаа спортоор хичээллэх, эсвэл 3 удаа 20 минутаар биеийн хүчний дасгал хийх. Ялангуяа амьсгалын дасгал сонгоорой.

4. Эргэн тойрноо сайтар ажиглана Тасалгааны агаарыг байнга сольж бай. Та ямар ажил хийдэг болон хортой нөхцөлд ажилладаг эсэхийг анхаарна. Хэрвээ та зураач бол цонхоо нээлттэй байлгахыг зөвлөж байна.

5. Зөв амьсгал сураарай Ихэнх хүмүүс хэрхэн амьсгалахаа мэддэггүй. Одоо яаж амьсгалж байгаагаа анзаарна уу. Шийдэл: гүнзгий амьсгална. Тогтмол гүнзгий амьсгал авах дасгал хийснээр та удахгүй зөв амьсгалж сурна. Ингэснээр таны уушги тэлэхээс гадна стресс багасч, эрч хүчээр сэлбэгдэх болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap