НийгэмСонирхолтойТехнологи

Койн, токенын “галт тэргэндээ” амжиж, зөв суудалдаа сууцгаая

“Койн гэж юу вэ? Токен гэж юу вэ? NFT гэж юуг хэлээд байна вэ? Хүн бүр яриад, хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө арвижуулаад байна гэх чухал зүйлүүдээс би хоцорч байгаа юм биш биз?” гэж та дотроо битүүхэн эмээж, эмзэглэж байж болох юм.

Тэгвэл та эмээх хэрэггүй. Сүүлийн үед Монгол хүн бүр ярьж, хошуурч, мөнгөө оруулж, “шуурж” буй койн, токен гэх мэт асуудлууд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах зүйл огт биш юм. Койн, токен, NFT гэх мэт зүйлүүдэд мэдлэгтэй, мэдээлэлтэй байж оролцох, асуудалд хандахыг төрийн байгууллагууд болон санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд удаа дараа зөвлөсөөр байна. Мэдээлэлгүй шийдвэр гаргах нь таныг том эрсдэлд оруулах боломжтой юм.

Койн, токенын талаар хүн бүр бодлогширч буй энэ эгзэгтэй цаг үед, 2021 оны 12 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд танд тустай нэг үйл ажиллагаа буюу The Future: Unleashing Potentials of Blockchain Technology хэмээх эвент Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Шинэлэг мэдлэг, мэдээлэл өгөх бүтэн нэг өдрийн Конференс, Монгол гарч ирж буй койн, токенын шийдэл санал болгогч компани, биржүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах гурван өдрийн Экспогоос бүрдэх энэхүү эвентэд оролцсоноор та койн, токен, NFT гэх мэт зүйлүүдийн учир начирыг сайтар ойлгож, тэдгээрийн суурь болдог блокчэйн гэж зүйл нь юу болохыг А, Б-гүй мэдэж авч, шинээр гарч ирж буй криптовалют буюу койн, токен, NFT шийдлүүдийн аль нь үнэн зөв, бодитой юм яриад байгаа, алинд нь мөнгөө хийвэл ирээдүйд өндөр өгөөжтэй байх талаар цэгцтэй ойлголт, мэдлэгтэй болох боломжтой юм.

Койн, токен гэх мэт энэ зүйлүүд дэлхий даяар “дөнгөж хөдөлж буй галт тэрэг”-тэй адил байгаа. Койн, токен гэх мэт блокчэйнд суурилсан шийдлүүд улс орнуудын төр засгуудыг “айлгаж”, санхүүгийн уламжлалт тогтолцоонуудыг “түйвээх” шинжтэй болж ирээд байна. Бидний мэдэх вирусын хамгаалалтын шилдэг программ хангамжуудын нэг McAfee Antivirus-ыг зохион бүтээсэн компанийн захирал Жон МакАфий “Биткойн гэх мэт зүйлийг зогсоох аргагүй юм.

Эд хаа сайгүй түгэх бөгөөд дэлхий ертөнц түүнд нийцэх хэрэгтэй болно. Тэр ч байтугай дэлхийн улсуудын засгийн газрууд ч нийцэх хэрэгтэй болно” гэсэн байдаг. АНУ-ын иргэдийн 15% нь криптовалют буюу койн, токенд хөрөнгө оруулаад байна гэсэн баримт байдаг. Дэлхий даяар хөдлөж буй энэхүү галт тэргэнд та амжиж, зөв суудалдаа суухын тулд зөв мэдлэг, ойлголттой байх хэрэгтэй. Тэрхүү зөв мэдлэг, ойлголтыг танд The Future: Unleashing Potentials of Blockchain Technology эвент өгөх нь дамжиггүй юм.

Эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та www.thefuture.mn цахим хуудас болон Фэйсбүүк дэх https://www.facebook.com/events/6707383235953512 The Future: Unleashing Potentials of Blockchain Technology эвентээс аваарай.

#thefutureconf21 🌐 www.thefuture.mn | ☎️ 9908-2023

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap