ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөржин компьютер дээр сууж ажилладаг хүмүүст зориулсан Мөр болон Хүзүүний дасгалыг сураад аваарай

Орчин цагт ихэнх хүмүүс суун ажил хийдэг болсон бөгөөд үүнээс болж их олон сөрөг зүйлс бидний биед гардаг шүү дээ. Тийм ч учраас байнгын дасгал хөдөлгөөн хийж өөрсдийн биеийг эрүүл байлгах зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч бид тэр бүр фитнесст явах зав зай байдаггүй учир та дараах дасгалуудыг сурснаар ажил дээрээ эсвэл гэртээ ч хийж эрүүлжих боломжтой болно.

№1 Хүзүү болон Мөр

Дэлгэц харан өдөржин нэг байрлалаар суухад хүзүү болон мөрний хэсгийн үе мөчид өөрчлөлт орж мэдрэлийн ядаргаа үүсгэх нөхцөл бүрддэг. Дэлхий дээр нийт 30 гаруй сая хүмүүс яг энэ шалтгаанаар байнгын өвчлөлтэй болсон байдаг. Гэхдээ та үүнийг маш хялбар дасгал хийснээр эмчлэх боломжтой.

Хүзүү болон мөр сунгах дасгал

Та зурагт үзүүлсэнтэй адилхан байрлал авч зогсож гараа хананд налж эсрэг мөр лүү толгойгоо чиглүүлэх дасгалыг 10 удаа хийх хэрэгтэй.

Өвчин намдаах

Нурууны өвчинг намдаах дасгалыг та нуруугаа хананд налж гарын алгыг мөн адил хананд налж зогсоно. Үүний дараа бүсэлхий хэсгийг урагш гэдийлгэж 2 гараа дээш өргөнө. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Lifestyle.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close