ЗөвлөгөөЭрүүл мэнд

Mouse болон Keyboard олон цагаар ашигладаг хүмүүст зориулсан Гар болон Бугуйн дасгал дагаад хийгээрэй

Өдөржин компьютер дээр гар болон хулгана ашиглаж ажил хийдэг хүмүүсийн мэдрэлийн эсүүд хурдан ядардаг. Учир нь хүний гарын алганд мэдрэлийн чухал цэгүүд байрладаг бөгөөд энэ нь мэдрэлийн ядаргаа үүсгэх шалтгаан байх боломжтой. Мөн бугуйгаар чилэх мэдрэмж хүчтэй мэдрэгдэх үед тархинд нөлөөлөх тохиолдолч байдаг гэнэ. Иймээс энэ үед ямар дасгал үр дүнтэй болхыг та бүхэнд хүргэж байна.

№1 Оффист хийх дасгал

Ажлын өрөөндөө хийх хамгийн тохиромжтой дасгал бол танд 2 бөмбөлөг байхад л болно. Тэднийг хооронд эргэлдүүлэх дасгал хийснээр тайвшрал болон гарын алганд хурсан мэдрэлийн эсүүдийг тарааж эрүүл тогтолцоонд шилжүүлдэг. Энэ нь эрт дээр үеэс л хятадуудын ашиглаж ирсэн шидэт дасгал юм. Мөн гарын шөрмөст сайнаар нөлөөлөх базагч байх хэрэгтэй. Та түүнийг ашигласнаар шөрмөсний уян байдлыг илүү сайн болгож өгнө.

№2 Гараар хийх дасгал

Бугуйн чилээг гаргах өөр нэг дасгал бол эхний зурган дээрхтэй адил бөгөөд та нэг гараараа нөгөө гарын бугуйг барьж зурган дээрх чиглэлийн дагуу нөгөө гарыг зөөлөн эргүүлж өгнө. Тус дасгалыг 10 удаа хийгээрэй.

Хуруу чагтлан татах дасгал нь хурууны хөших байдлаас урьдчилан сэргийлээд зогсохгүй сунгалтын дасгал болж өгдөг. Тус дасгал мөн адил мэдрэлийн эсүүдийг сэргээж ид шидтэй.

Comments

comments

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close