LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

2 хоногийн дотор 3кг хасах гайхалтай эрүүл хооллолтын зөвлөгөө

Хүн бүрт түгээмэл тулгарч буй нэгэн асуудал бол жингийн илүүдэлтэйгээ тэмцэх болоод байгаа. Тиймээс ч хэрхэн яаж илүүдэл жингээ хаяхаа мэдэхгүй бэрхшээлүүд олон үүсдэг шүү дээ. Дасгалд явах гэхээ завгүй болчихоод нэг л болж өгөхгү байгаа бол та дараах зөвлөгөөг сайтар уншаарай.

Өдөр бүр хоолны дэглэм барьж хэцүү байхгүй харин эсрэгээрээ зөвхөн амралтын хоёр өдөр л тухайн дэглэмийг бариад илүүдэл жингээ хаях боломжтой. Яг энэ төрлийн гайхалтай зөвлөгөөг Lifestyle Хамт олон та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

Хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл та хоолны хэмжээгээ тохируулж идэх ёстой юм. Мөн яг өөрийгөө өлсөж байна уу үгүй юу гэдгийг сайтар чагнаж мэдрэх хэрэгтэй. Өлссөн үедээ маш багаар тайван удаан зажилж идвэл нэн сайн. Ингээд Зөвхөн Бямба болон Ням гарагийн жороо хүлээн авч үзнэ үү.

Бямба буюу Хагассайн өдөр

Өглөөний цай : бор талхны сэндвич бэлдэж итдээрэй. 200 грам цэвэр өрөмтэй талх гэсэн үг. Гэвч ямарч сахартай нэмэлт бүтээгдэхүүн нэмж хэрэглэж болохгүй. 2 зүсэм талх байхад л хангалттай. Уух зүйл нь таны өөрийн дуртай зүйл байж болно. Гэхдээ сахар агуулаагүй байх хэрэгтэй санаарай.

Өдрийн хоол : салад хийж иднэ дээ. Гэхдээ санаа зоволтгүй шүү идэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. 2 хүний орцоор тооцож үзэцгээе.
1 авакода, 1 өргөст хэмх, Дутуу болгосон төмс, Бага зэрэг салад амтлагч хэрэгтэй жишээлбэл лимоны шүүс, амтат чинжүү, перец зэрэг байж болно.

Оройн хоол : 100 грамм цагаан загас овенд болгосон байж болно. Амттаны хувьд 200 грамм илчлэг багатай сахаргүй тараг.

Ням буюу Бүтэнсайн өдөр

Өглөөний цай : Сахаргүй 1 аяга ногоон цай болон 2 ширхэг сахаргүй бүхэл үрийн бин.

Өдрийн хоол : Хуурсан байцааны салад. Орц : 2 бүтэн чанасан төмс, Тал байцаа, 1 аяга эрдэнэ шиш, Хагас халбага оливын тос.

Оройн хоол : 100 грамм тахианы цээж мах, 1 чанасан өндөг, төмс. Амттанд илчлэг багатай сахаргүй тараг.

Та дээрх 2 хоногийн хоолны дэглэмийг тогтмол барих аваас урт хугацааны туршид таны бие эрүүлжин залуу мэт болох болно. Танд амжилт хүсье.

Мэдээллийн эх сурвалж : www.Lifestyle.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close