Lifestyle

Японы бүх гэр бүл ашигладаг ХАДГАЛАМЖАА ӨСГӨХ 5 АРГА

Япон улс дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсуудын нэг юм. Энд амьдархад өртөг өндөр ч япончууд үргэлж хуримтлалтай байдаг. Мөнгөө хадгалах нь тэднийг тав тухтай амьдрахад нээх хүндрэл учруулдаггүй байна.

№1 Халуун усыг зөвхөн усанд орохдоо л ашигладаг

Япончууд хувийн ариун цэвэрт маш их анхаардаг. Тэд өдөр бүр шүршүүрт ордог ч 15 минутаас хэтрүүлдэггүй. Үүнээс гадна, орон сууцанд ирдэг ус нь хүйтэн байдаг бөгөөд түүнийгээ халааж хэрэглэдэг. Мөн усанд ороод үлдсэн усаараа хувцасаа угаана. Япон улсад ариун цэврийн савнууд өргөн тархсан бөгөөд энэ нь гараа угаасан усыг дахин цэвэрлэсний дараа дахин ашиглах боломжтой болдог байна. Ингэснээр усыг маш сайн хэмнэдэг юм.

№2 Бөөний үнээр худалдан авалт хийх 

Японы ард түмэн мөнгө болон бүтээгдэхүүн хэмнэхийн тулд хөршүүд болон найз нөхөдтэйгөө хамтарсан худалдан авалт хийдэг байна. Ингэснээр бөөний үнээр худалдаж авахаас гадна, олон дэлгүүрүүд тусгай хөнгөлөлт санал болгодог байна.

№3 ТОТО агааржуулалтын төхөөрөмж ашиглах 

Ус, байгалийн хийн зардлыг бууруулахын тулд Япончууд TOTO төхөөрөмжийг зохион бүтээсэн. Түүний ажиллах зарчим нь усыг агаараар дүүргэх явдал юм. Ингэснээр усны даралт огт буурахгүй бөгөөд усны хэрэглээ 50% хүртэл бууруулна.

№4 Долоо хоногт 2 -оос илүүгүй удаа гадуур хоолло

Япончууд үргэлж өдрийн цайгаа бэлдэж авч явдаг. Тиймээс үдийн завсарлагаан дээр кафед зочлох нь долоо хоногт 2-оос ихгүй удаа болдог.

№5 Какебо гэрийн төсвийн систем

Японд эр нөхрүүд өөрийн орлогоо эхнэртээ өгдөг. Тэрбээр мөнгийг хуваарилдаг бөгөөд бараг бүх гэрийн эзэгтэй нарт орлого, зардлыг бүгдийг тэмдэглэсэн дэвтэр байдаг. Төсвийн менежментийн системийг Какебо гэдэг. Үндсэн зарчим нь зайлшгүй болон нэмэлт зардлуудыг хуваарилах, зорилтуудыг тодорхойлох, хэмнэлт хийхээр төлөвлөсөн дүнг тодорхойлох, бүх зардлыг өдөр бүр бүртгэх, долоо хоног бүр, сарын эцэст зардлыг нэгтгэх явдал юм. Гэрийн бүртгэл хөтлөлтийг хөнгөвчлөхийн тулд бүх зарлагыг янз бүрийн ангилалд хуваадаг: хоол хүнс, амьдрал, үйлчилгээний төлбөр, хувцас гэх мэт. Хязгаарлагдахгүй зардлыг тусад нь баганад оруулах нь чухал юм. Долоо хоног бүрийн эцэст та зардлыг тооцоолж, ирээдүйд бага мөнгө хуваарилах боломжтой юу гэдгийг дүн шинжилгээ хийсний дараагаар шийдэх болно. Жишээлбэл кино театр, кафе руу явах тоог багасгаж, ижил төстэй чанар бүхий өндөр үнэтэй бренд хувцасаар солих, гэхдээ хямдхан байнгын худалдан авалтаас зайлсхийх гэх мэт.

Мэдээллийн эх сурвалж : LyfeStyle.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close