Зөвлөгөө

Хөгшрөлтийг хурдасгадаг 10 хүнсний бүтээгдэхүүн

Бидний биед сөрөг нөлөө үзүүлдэг олон бүтээгдэхүүн бий. Сахар, ханасан өөх тос, хэт их давс, архи, каффэйн зэрэг нь уургийг устгаж бидний биеийг усгүйжүүлж, арьснаас эхлэн өвтгөж байдаг.

Сахар нь уураг, липидыг устгадаг

Сахар нь жинг нэмэгдүүлэх, үрчлээс үүсгэх, арьс сулруулах, ерөнхийдөө эрүүл мэндэд хор хөнөөл учруулна. Хэт их элсэн чихэр идэх нь гликаци гэж нэрлэгддэг процессыг эхлүүлдэг. Энэ процесс нь таны арьсны коллагенийг устгаж үрчлээс үүсэхийг дэмждэг.

Ханасан өөх тос нь цусны эргэлтийг бууруулдаг

Ханасан өөх тос нь түргэн хоол, шарсан хоол хүнс, маргарин, лаазалсан бүтээгдэхүүн, ямар нэгэн бэлэн бүтээгдэхүүн зэрэгт ихээр агуулагддаг. Энэ нь зөвхөн зүрхний өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг төдийгүй артериудыг хатууруулж, цусны эргэлтийг муутгадаг. Ингэснээр хөгшрөлтийг хурдасгахаас гадна хүнд өвчинд хүргэх аюултай.

Архи нь хорт бодис үүсгэдэг

Ганц хундага дарс нь таны биед ямар ч хор хөнөөл учруулахгүй, харин тогтмол их хэмжээгээр уух нь таны элэгэнд муугаар нөлөөлнө. Таны элэг сайн ажиллаж байх үед хортой бодисыг шүүж устгадаг. Хэрэв элэгэнд асуудал үүсвэл тэдгээр хорт бодисыг устгаж чадахгүй бөгөөд энэ нь батга, үрчлээс, коллагений алдагдал, уян хатан чанар, улайлт, шингэн алдалт, хавдах зэрэг олон муу үр дагавартай байх болно.

Эрүүл өөх тос 

Эрүүл өөх тос нь таны эрүүл мэнд, арьсаа залуу хэвээр нь байлгахад чухал ач холбогдолтой. Энэ нь арьсны үрэвсэлийг багасгаж, үсний ургалтыг дэмжиж, арьсны чийгийг хадгалж, эсийн мембраны хүчийг нэмэгдүүлдэг. Эрүүл арьсаа хадгалахын тулд байнга хэрэглэвэл зохистой бүтээгдэхүүн : салмон, чиа үр, авокадо, алмонд, улаан буудайн үр, бүх төрлийн самар болон үр тариа, хар ногоон навчит ургамлууд, өндөг, кокосын тос

Давс 

Давс ихтэй бүтээгдэхүүн болох бяслаг, пицца, чипс зэрэг нь усны дутагдал үүсгэдэг. Ус багасаснаар үрчлээтэж, хавагнаж илүү хурдан хөгшрөлт явагдах болно.

Утсан мах нь шингэн алдалтын шалтгаан болдог

Хиам, зайдас, гахайн мах зэрэг нь их хэмжээний давс, хадгалалтын бодис агуулдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллаген үүсэхэд сөрөг холбогдолтой. Үүний оронд тахианы мах, цацагт хяруулын боловсруулсан махыг сольж үзээрэй. Хэрвээ энэ нь танд хэтэрхий хэцүү мэт санагдаж байвал зүгээр л бага идэхийг хүсч байна.

Хэт шарсан, түлэнхий мах нь арьсыг хордуулна

Түлэнхий мах нь Махан нүүрсустөрөгч агуулдаг учир биед үрэвсэл үүсгэх болно. Энэ нь коллаген гэх мэт арьсны хэрэгцээг үгүй хийж, хөгшрөлтийг хурдасгана. Тэглээ гээд хүссэн зүйлээсээ татгалз гэсэн үг биш. Зүгээр л гаднах түлэхийг нь арилгах хэрэгтэй.

Шарсан төмс таны биеэс чухал эрдэс бодисыг устгана

Төмс нь бидний биед орж ирмэгцээ л бараг тэр даруйдаа сахар болон задардаг. Өндөр температурт шарсан хүнсний бүтээгдэхүүн нь чөлөөт радикалуудыг гаргадаг бөгөөд энэ нь эсийн гаралтай гэмтлийг үүсгэдэг. Хэрвээ та төмс идэхийг хүсч байвал түүнийг чанаж эсвэл жигнэж хэрэглэх нь хамгийн хор хөнөөл багатай гэдгийг санаарай.

Кофе, каффейнжуулсан ундаа таны арьсыг хуурай болгодог

Каффейн нь шээс хөөх эм юм. Энэ нь шингэнийг гадагшлуулж, биеийг чийггүй болгодог. Үүнээс болж таны арьс хуурай, эмзэг болдог. Гэвч аз болоход энэ асуудлыг шийдэж болно. Та кофены дараа аяга ус ууж хэвшээрээ. Мөн арьсыг чийгшүүлэхээ бүү мартаарай.

Халуун ногоотой хоол хүнс нь улайлт, үрэвсэл үүсгэдэг

Халуун ногоотой хоол нь цусны судсыг цайруулснаас болж арьсан дээр үрэвсэл үүсгэдэг. Хааяа халуун ногоо идэхэд муу зүйл байдаггүй ч байнгын хэрэглээ нь таны арьсыг үгүй хийх болно.

Эцэст нь танд арьсаа залуугаар нь хадгалахад тустай бүтээгдэхүүнийг зөвлье.

  • Анар : витамин, антиоксидант агуулдаг бөгөөд нарнаас үүдэлтэй гэмтлийг арилгахад тусалдаг.
  • Чидун жимсний тос : Омега 3 болон тосны хүчлийг агуулсан учир арьсыг уян хатан, зөөлөн болгодог.
  • Нэрс нь : антиоксидантуудаар баялаг бөгөөд цусны эргэлтийг сайжруулдаг.
  • Ногоон цай : Хэт ягаан туяа цацрагаас болж арьс гэмтэхээс сэргийлэнэ.
  • Ногоон навчит ногоо : эдгээр ногоо нь K, A, C, E зэрэг витамин агуулдаг бөгөөд үрэвслийн эсрэг болон хөгшрөлтийн эсрэг тэмцэдэг.
  • Загасны мах : хулд, туна, салмон, сардин зэрэг нь омега 3 тосны хүчлүүдийн гайхалтай эх сурвалж юм.
  • Ус : хөгшрөлтийн үйл явцыг шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мэдээллийн эх сурвалж : www.LifeStyle.mn

 

 

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close