Эрүүл мэнд

Гуяын дотор талын МУУХАЙ өөхнөөс салмаар байвал энэ дасгалыг хийгээрэй.

Гуяын дотор тал нь эмэгтэйчүүдийн хувьд таргалалт буюу өөхлөлтийн бүс юм. Энэ хэсгийн өөхлөлт нь хөлийн хэлбэрийг алдагдуулж гоо үзэмж талаасаа тиймхэн харагдуулдаг.Гуяын дотор өөхлөлтийг шимэгдүүлэх үр дүнтэй арга бол эрүүл хооллолт, зөв дасгалын дэглэм юм.

Бурпий (BURPEE) буюу өвдөглөж хагас босож, хэвтээ байрлал авах дасгал


Бурпий өөх шатах маш үр дүнтэй дасгалуудын нэг. Биеийн бүх булчинд хүрч ачаалал үүсгэх бөгөөд давхар хүч нэмэгдүүлдэг. Зурагт үзүүлсний дагуу 10-20 давтамжтай хийнэ.

Хөл зөрүүлж хагас суулт хийх (CURTSY LUNGE)


Энэ дасгал нь хөлийн дотор талын булчинд хүрч үйлчлэх ба бэлхүүс, нурууны том булчингуудад ачаалал өгч биеийн ерөнхий чадамжийг дээшлүүлнэ.
Зурагт харуулснаар хоёр хөл дээрээ ээлжлэн 12-15 давтамжтай хийнэ.

Гялтангийн булчинг чангалах (GLUTE KICKBACKS)


Энэ дасгал нь гуяын ар, өгзөг, хөлийн гялтан булчинг дасгалжуулах зорилготой. Зурагт үзүүлснээр хоёр хөл дээрээ ээлжлэн 12-15 давтамжтай хийнэ.

Мэлхий үсрэлт (FROG JUMP)


Энэ дасгал нь нэртэйгээ адилхан мэлхий шиг үсрэхийг хэлж байгаа юм. Гэхдээ тийм энгийн биш маш их ачаалал өгдөг, олон төрлийн дасгалуудын нийлбэр билээ. Таны гуяны дотор талын өөхийг хүчтэй шатааж чадна. Хагас суугаа байдалд 2 секунд орчим бариад дээш зурагт үзүүлснээр үсэрнэ.
Давтамж 5-10 удаа.

Гараа алдалж үсрэх (JUMPING JACKS)


Энэ дасгалыг хэт энгийн байна гэж та шүүмжилж болох юм. Гэхдээ АНУ-ын армийн дасгалын сургуулилтад ордог биеийг халааж, галбираа барихад үр дүнтэй дасгал гэж үздэг.
Давтамж 5 удаа

Хөлөө зэрэгцүүлж барих (SIDE-LYING DOUBLE LEG LIFTS)


Энэ дасгал нь уламжлалт нэг хөлөө өргөх дасгалаас ялгаатай нь хажуулдаж хэвтээд хоёр хөлөө зэрэгцүүлж өргөх дасгал юм. Дасгал нь хөлийн дотор талын булчинд нөлөөлөхөөс гадна талд нөлөөлдөг. 2 секунд хөлөө зэрэгцүүлж барих бөгөөд 1-2 оролтоор 15 удаагийн давтамжтай гүйцэтгэнэ.

Сумо өрөлтөөр суух (SUMO GOBLET SQUAT)


Дасгал нь ташаа болон гуяын булчинд үр дүнтэй ачаалал өгөх бөгөөд түүнчлэн бэлхүүс, гэдэсний булчинд үр нөлөөгөө үзүүлнэ. Зурагт харуулснаар сууж 5 секунд бариад босно.
Давтамж нь 5 удаа

Дасгалын үр дүнг гаргах хамгийн оновчтой хувилбар бол хуваарийн дагуу алгасахгүйгээр хийх явдал билээ. Танд амжилт хүсье.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close