Эрүүл мэнд

Бидний ихэнх тохиолдолд БУРУУ хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Энэ нь танд тохиолдож байсан байж магадгүй юм: Юу гэвэл зарим гоо сайхны бүтээгдэхүүн нь таны арьсыг Сахарын цөл шиг болгож, тухайлбал чийгшүүлэгч маск гэсэн атлаа хуурайшуулж хэрэглэхээс өмнө байснаас ч дордуулж байсан уу? Гэхдээ энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалз гэсэн үг биш бөгөөд зүгээр л хэрхэн ашиглахаа мэдэж, хандлагаа өөрчлөхөд болох асуудал байж болно.

1.Өдөр бүр нүүр цэвэрлэгч нойтон алчуур хэрэглэж байна уу?

Илүү тохиромжтой арга байгаа гэж үү? Та нүүр цэвэрлэгч нойтон алчуур хэрэглэсээр байгаа бол үүнийг өдөр тутам хэрэглэхгүй байхыг бид зөвлөж байна. Учир нь энэ нь арьсыг хангалттай сайн цэвэрлэж чаддаггүй. Дээр нь арьсыг цочроох, хуурайшуулах, үрчлээ үүсгэх үйлдэл үзүүлдэг. Үүнийг зөвхөн цэвэр ус эсхүл сайн цэвэрлэх шингэн байхгүй үед л хэрэглэж байгаарай. Харин өдөр тутмын арьс арчилгаанд зориулалтын хөөс, гел бүхий цэвэрлэгч ашиглаж заншаарай.

2. Серумыг та өөрийнхөөрөө хэрэглэж болно гэж бодсоор байна уу?

Серумыг чийгшүүлэгч тос хэрэглэхээс өмнө түрхэж хэвшээрэй. Тэр тусмаа орой болон оройн хоолны дараа түрхэх нь тохиромжтой ба учир нь серум нь ретинол агуулдаг.
Ингэснээр арьсыг шаардлагатай шим тэжээл авах боломжоор хангадаг бөгөөд нүүрний масктай хослуулан ашиглавал илүү үр дүнтэй. Зуны улиралд ретинол агуулсан бүтээгдэхүүнийг нарны туяанаас хамгаалах тостой хамт хэрэглэх ёстой. Тэгээгүй тохиолдолд арьсыг нарны туяанд хэт мэдрэмтгий болгож түлэх аюултай.

3.Суурь тос тавиад дараа нь хуурай түрхэгч ашиглаад байгаа юм биш биз?

Ихэнх түрхэгч нь, тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүнийг давхарлаж түрхэх зориулалттай нь чийглэг байх ёстой. Хэрэв түрхэгч нь хуурай байвал гоо сайханы бүтээгдэхүүнийг их хэмжээгээр өөртөө шингээж арьсан дээр жигд тархах боломжгүй болгодог. Үр дүн нь таны нүүр эрээн алаг харагдана.

4. Нүд орчмын өө сэвийг далдлагч (concealer) болон засварлагч (corrector) хоёрын ялгааг мэдэхгүй л байна уу?

Бидний ихэнх нь дээрх 2 бүтээгдэхүүний хооронд төөрөлдөж буруу ашиглаж байдаг. Нүд орчмын өө сэвийг далдлагчийг зөвхөн нүдний эргэн тойронд бага хэмжээгээр хэрэглэж болно. Харин засварлагчийг нүүрний арьсны өө сэвийг далдлах зорилгоор аль ч хэсэгт хэрэглэнэ. Гэхдээ тэднийг хэрэглэх талаар бага зэргийн мэдлэгтэй болох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл concealer-ийг хэрэглэхийн өмнө урьдчилж чийгшүүлэгч түрхсэн байх ёстой. Засварлагчийг хэрэглэхдээ иллэг хийх хөдөлгөөнөөр түрхэж өгдөг. Ингэснээр нүүр чинь илүү төрмөл харагдана.

5.Та цэвэрлэгч гел болон хөөсийг зөвхөн нүүрний будгийг арилгах зорилгоор хэрэглэж байна уу?

Нүүр цэвэрлэгчийг орой будаг арилгах зорилгоор төдийгүй өглөө хэрэглэж болно. Өглөө хэрэглэхэд гуужсан арьс, арьсны үхмэл хэсэг болон шөнийн бохирдлыг цэвэрлэж өгнө. Ингэхдээ цэвэрлэгч гуужуулагчтай хамт ашиглавал илүү үр дүнтэй.

6.Та маскаа авалгүй шөнийн турш байлгаад хатсан хойно нь хуулж байгаа юм биш биз?

Нүүрний маскыг зааврын дагуу ашиглаж байх шаардлагатай. Нүүрний маск үйлдвэрлэгчээс маскыг шөнийн турш нүүрэндээ байлгавал арьсанд ноцтой асуудал гарч болохыг анхааруулж байна. Хөвөн даавуун материалтай маскыг хатахаас нь өмнө хуулж хаях хэрэгтэй. Учир нь хэт удаан байлгасан тохиолдолд арьсны чийгшлийг буцааж сорж эхэлдэг. Үр дүнд нь нүүр хуурайших болно. Үүнтэй адил шаварлаг маскийг бага зэрэг чийгтэй үед нь авах ёстой.

7. Нүүрний спиртийн агууламжтай лосьон нь хэрэглэж байна уу?

Нүүрний лосьон нь өөр өөр байх бөгөөд ижил биш үр нөлөө үзүүлдэг. Мэдээж түүний орц найрлага нь юунд зориулагдсан болохыг тодорхойлдог. Гэсэн хэдий ч ихэнх лосьонууд нь спиртийн агууламжтай байдаг. Хэрэв та үүнийг их хэмжээгээр хэрэглэсэн бол нүүрний арьс төдий хэмжээнд гуужиж баланс нь алдагдах нигууртай. Мөн түүнчлэн лосьоныг шаардлагатай хэсэг газарт хэрэглэдэг болохыг анхаарах нь зүйтэй.

8. Чийгшүүлэгч усыг угааж арилгахгүй байгаа юу ?

Чийгшүүлэгч цацлаг ус нь лосьонтой төстэй боловч спиртийн агууламжгүй байдаг. Гэхдээ чийгшүүлэх найрлага агуулдаг учир угааж цэвэрлээгүй тохиолдолд их хэмжээний бохирдол тоос шороог өөртөө татаж байдаг. Түүнчлэн удаан хугацаагаар тогтмол хэрэглэвэл нүүрээ савантай усаар угаасан мэт нөлөөг үзүүлж харшил үзүүлж эхэлнэ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close