Амьтад

Найрсаг халим далайд унасан утсыг эргүүлэн өгчээ

Белуга халимтай далайд таарах нь нийтлэг тохиолдоод байх тохиол биш.

Саяхан Норвегийн нэгэн загасчин уг халимтай таарсан нь олон улсын хэвлэлд шуугиан дэгдээсэн хэрэг болжээ. Загасчны завинд халим дөхөж ирэхэд нэгэн хачирхалтай зүйл анзаарагдсан байна. Халимын бие дэх тоногийг авахад “Санкт Петербургийн төхөөрөмж” гэсэн бичиг байж.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Норвеги, Дани, Гренландад л судалгааны зорилгоор белуга халимуудад ийм тоног зүүлгэдэг аж. Оросод үйлдвэрлэсэн энэхүү тоног болон байж боломгүй найрсаг зантай хөхтнөөс үзэхэд энэхүү халим тагнуулын зорилгоор Оросод сургагдсан байж болзошгүй гэнэ.

Халимд тоног зүүсэн зорилго нь одоогоор тодорхойгүй ч хайр татам “Орос тагнуул” ахин нэг удаа нэрээ мандууллаа. Явж явж өнөөх халим найрсгаар зогсохгүй ёс суртахуун сайтай болж таарав. Хэдэн өдрийн өмнө Иса Опдал далайд завьтай явж байжээ.

Бүсгүйн утас халааснаас нь сугарч далай руу унахад утсаа ахиж харахгүй гэж бодсон ч белуга халим амандаа зуучихсан ирсэн гэнэ.
Халим бүсгүйд дөхөж утсыг нь өгч буй бичлэг одоо хаа сайгүй тарсан. Ухаан нь дэндсэн энэ амьтан Хаммерфестын орчмоор байгаа ажээ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close