EntertainmentLifestyle

Төгс харагдах гэж хичээдэггүй Холливудын ээжүүд

Клои Кардашьяны 5 сартай охинтойгоо авахуулсан зургийг олон хүн шүүмжилсэн. Тэрбээр нүүр хувиргагч аппликейшн ашиглан охиныхоо нүүрийг өөрчилсөн нь бодит амьдралаа хүмүүс хэр өөрчилж, төгс харагдахыг хүсдэгийн жишээ юм. Холливудын дараах одод хуурамч дүр эсгэхийг хүсдэггүйгээрээ тэднээс ялгаатай. Ядарсан, будаггүй, загварын трэнд хөөгөөгүй ч аз жаргалтай байдаг одуудын зургийг Bright Side толилуулжээ.

12. Оливиа Уайлд
House M.D цувралын жүжигчин Оливиа Отис Александр, Дейзи Жозефин гэх хүү, охин хоёртой.
Хүүхдүүдтэйгээ өдөржин байсан хүний царай ямар болдгийг Оливиа нуух дургүй. Тэрбээр “Би үсний энэ засалтаа “Хүүхдүүдээ амьд үлдээцгээе” гэж нэрлэдэг. Хэрэгтэй зүйлс гэвэл хөлс, утсан бяслаг, чийгээс хамгаалах тос, зажилсан бохь, хундага сандрал байхад л ийм загварын засалттай болно” гэжээ.

11. Жессика Алба
Жүжигчин Жессика Алба 11, 8, 2 насны гурван хүүхэдтэй. Алба нэгэнтээ “Ахиад хэзээ ч хангалттай нойр авч чадахгүйгээ мэдэх үед ээж болсноо ухаардаг” гэж хөгжилдөн ярьсан билээ.

10.Хилари Дафф
2018 онд жүжигчин Хилари хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Тэрбээр бага охиныхоо хорвоод мэндэлсэн эхний минутыг харуулсан бичлэг сошиал хуудастаа тавьсан. Буржгар үс, хиймэл сормуус гээд аль нь ч байхгүй, цэвэр аз жаргал, амьдралын гайхамшигт мөч байв.

9.Алисса Милано
Алисса хоёр хүүхэдтэй. 8 настай Мило, 5 настай Елизабелла нарын өмнө тэрбээр нэг удаа үр зулбаж, эхний хүүхдээ төрүүлээд сэтгэл хямралд орсон. Милано хэн ч ярихыг хүсдэггүй энэ сэдвийн талаар сөхөж олон сая ганцаардмал эмэгтэйг урамшуулсан юм.

8.Рийз Уитерспүн
“Би хэрхэн 3 хүүхдийн хажуугаар бүтэн цагийн ажил хийдэг вэ? Хариулт нь энэ” гэсэн Уитерспүн аз жаргалтай эх байхыг мэддэг бололтой.

7.Крисси Тейген
2018 онд Крисси Тейген болон нөхөр Жон Леженд нар үрийн зулай үнэрлэсэн билээ. Загвар өмсөгчид ээж байх тун ч сонирхолтой байх шиг харагдана. Түүнд зургаа янзалж төгс, инстаграмлаг амьдралтай байх шалтгаан байхгүй.

6.Хилариа Болдуин
Олон хүүхэдтэй ээж ингэж л селфи авдаг юм. Алек Болдуины эхнэр, йогийн багш Хилариа од байна гэдэг саран дээр өдрийн цай уухыг хэлдэггүйг харуулах шиг болов. Аз жаргал хэн бүрт л адилхан.

5.Робин Лоули
Загвар өмсөгч Лоули охин Риплигийн хамт. “Хүүхэдтэй байхын хамгийн сайхан нь ахиад хүүхэд шиг болох” гэдэгт тэрбээр итгэлтэй байдаг аж.

4.Зои Салдана
Марвелын “Огторгуйн хамгаалагчид” киноны жүжигчин Зои Си, Боуи, Зэн гэх гурван хүүхэдтэй, тэднээрээ маш их бахархдаг.

3.Дрю Берримор
Эгдүүтэй, шаргал үст жүжигчин 2 хүүхэдтэй. Тэрбээр сайхан биетэй болох гэж өөрийгөө зовоолгүй ээж байхын сайхныг мэдрэхийг байнга сануулдаг. “Бид өнөөдөр “Хөөх хүүхэд гаргаад хоёр долоо хонож байж ямар гоё харагдаж байна аа” гэдэг нийгэмд амьдарч байна. Би энэ тамын нэг хэсэг баймааргүй байна. Далайн эрэг дээр амрахдаа нүүрээ нуумааргүй байна. Би өөр төрлийн бие галбиртай, үүндээ ч хайртай” хэмээжээ.

2.Пинк
Дуучин Пинк хоёр хүүхэдтэй. Бага хүүхдээ өлгийдсөний дараа тэрбээр 73 кг хүрсэн ч жингээ хасах хэрэггүйг ойлгосон. Тэрбээр нийгмийн хүлээлтэд нийцэх талаар мартахыг зөвлөсөн юм.

1.Лив Тайлер
Лив нөхөр Дэвид нар 4 хүүхэдтэй. Олон хүүхэдтэй байх амаргүй ч өнөр өтгөн гэр бүлтэй болох үргэлж л мөрөөдөл нь байсан талаараа хуваалцсан билээ.

эх сурвалж Bright side

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close