Эрүүл мэнд

Өдөрт 3 ширхэг хасарваань жимс идээд байвал юу ч болж магад

Хасарваань жимс супер хүнсний жагсаалтад багтдаггүй ч нэлээн дөхнө. Эрүүл мэндэд маш олон ач тустай тул зайлшгүй идэх хэрэгтэй ч гэж болно. Дээр нь амттай, чихэрлэг болохоор идэхэд ч тааламжтай. Курсээр хэрэглэхэд нэг долоо хоног л хангалттай.
Bright Side эрүүл, амттай, шимтэй энэхүү хүнсийг идэх шалтгаануудыг хүргэж байна.

1.Ясны сийрэгжилт багасна

Хойд Дакотын их сургуулийн доктор, профессор Жюли Гарден-Робинсоны хэлж буйгаар хасарвааньд бор гэгч ясанд тустай химийн бодис байдаг аж. Өөр нэгэн судалгаагаар фосфор, кали, кальци, магни гэх мэт хатаасан жимсэн агуулагддаг эрдэс ясыг чийрэгжүүлж, остеопорозис тэргүүтэй өвчнөөс сэргийлдгийг тогтоожээ.

2.Хоол боловсруулалт сайжирна

Дээр дурдсанчлан хасарваань хүний биеийн хоол боловсруулах системд шаардлагатай эслэгийг дээд зэргээр агуулдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, өтгөн хатахаас сэргийлнэ. Өдөр бүр хасарваань иддэг хүмүүс бусадтай харьцуулахад хоол шингээх нь хурдан байдаг талаар British Journal of Nutrition буюу Британийн эрдэс бодис сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

3.Стресс болон депресстэй тэмцэхэд тусална

Хасарвааньд агуулагддаг B6 аминдэм хүний бие дэх серотонин, норапинефрин ялгарлыг нэмснээр тархины эрүүл мэнд сайжирдаг байна. Серотонин сэтгэл санаа өргөдөг бол норапинефрин стресстэй тэмцдэг даавар юм. Түүнчлэн B6 аминдэм стресстэй тэмцэхэд тусалдаг тухай эрдэмтдийн олон судалгаа гарсаар буй. Тиймээс зөвхөн биеийн байдал биш, сэтгэцийн эрүүл мэндэд ч аж тустай байх нь.

4.Эрч хүчтэй болно

Эслэг, кали, магни, аминдэм болон антиоксидантаар баялаг болохоороо хасарваань бол төгс зууш болдог. Фруктоз, глюкоз зэрэг чихэр удаан үргэлжлэх энерги өгдөг болохоор бүр ч хүчтэй. Түүнчлэн жимс нь эрч хүч өгөөд зогсохгүй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэсний дараа хурдан сэргэхэд тусалдаг ажээ.

5.Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

Цусан дахь триглицеридын хэмжээг бууруулбал исэлдлээс үүссэн стресс багасаж, ингэснээр зүрх судас, атерогены өвчлөх эрсдэл багасах юм. Үүгээр зогсохгүй, цусны даралт багасгаж, харвах эрсдэл, зүрх судастай холбоотой өвчнөөс сэргийлдэг калигаар баялаг билээ.

6.Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ

Хасарваань жимс нь хүний гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтнийг ашиггүй бактериас хамгаалж, бүдүүн гэдэсний хорт хавдрын тархах нөхцөлийг бууруулдаг. Америкийн Хүнс тэжээлийн шинжлэх ухаан байгууллагаас эрхэлсэн судалгаагаар энэхүү жимсийг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн гэдсэнд ашигтай бактериуд үүсэж бүдүүн гэдсэнд хорт хавдрын эс ургахаас хамгаалдаг нь тогтоогджээ.

7.Харшлын улиралд зовиур намдаана

Улирлын хамрын харшил өвчнөөр зөвхөн Америкт л гэхэд 30 сая хүн өвчилдөг. Сайн мэдээ гэвэл хасарваань жимс хамрын харшлын зовиурыг намдаадаг гэнэ. Жимсний мод энэ төрлийн өвчтэй хүмүүсийн хэд хэдэн шинж тэмдгийг дарж байсныг бас нэгэн судалгаагаар тогтоожээ.

8.Жингээ хасахад тусална

Хасарваань жимс жингээ хасахад ч бас нэмэртэй. Эслэгтэй болохоор удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлж, цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдэхээс хамгаалдаг ажээ.
Түүнчлэн антоциан, фенол болон каротиноид зэрэг антиоксидант агуулсан учир биеийг хоргүйжүүлж, хоол шингэлтийг нэмж, бодисын солилцоог идэвхжүүлдэг билээ. Эдгээр нь эрүүл аргаар жингээ хасах түлхүүр юм.

Эх сурвалж: Bright side

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close