LifestyleЭрүүл мэнд

Дэлхийн хамгийн ӨНДӨР НАСТАЙ БЯЛДАРЖУУЛАХ УРЛАГИЙН тамирчин эмэгтэй

Хүмүүс олон жилийн турш, жил бүр амьдралаа шинээр эхлэх, илүү сайхан бие галбиртай болохоор хичээдэг нь нууц биш. Гэвч олон шалтгаанаар түр хойшлуулсаар нэг мэдэхэд нас явсан байдаг билээ. Тэгвэл та хамгийн өндөр настай эмэгтэй бялдаржуулах урлагийн тамирчин Балтимор хотоос гаралтай Эрнестин Шепердтэй танилцаад үзээрэй. Тэр одоо 80 нас гарсан хэдий ч тэмцээн, марафон гүйлтийн тэмцээнд 20 настай охин шиг л оролцож байна.

Эрнестин амьдралынхаа ихэнх цаг хугацаан спортоор хичээлэх сонирхолгүй өнгөрүүлжээ. Тэрбээр 56 наснаас эхлэн энэхүү спортод хөл тавьсан бөгөөд дүүгийнхээ хамт аэробикт дурлаж тэмцээнд өөрийгөө сорьж эхэлжээ.

2010 онд хамгийн өндөр настай эмэгтэй бялдаржуулах урлагийн тамирчин гэж Гиннесийн номонд бүртгэгджээ.

Тэрээр өдөр бүр үүрийн 3 цагт босоод бясалгал хийдэг. Өглөөний 8 цагт хувийн бэлтгэлээ хийж эхэлдэг ба орой 10 цагаас хоцролгүй унтдаг. Түүний хоол ундыг 60 жил ханилсан хайртай нөхөр Колин нь бэлтгэж өгдөг. Эрнестины хоолны дэглэм нь цагаан будаа, тахианы цээж мах, туулайн бөөр жимс, үр тариа, өндөг, их хэмжээний уух ус юм.

Гайхалтай сэтгэлийн хаттай, нинжин сэтгэлтэй энэ эмэгтэй хүмүүсийн хайр хүндэтгэлийг үргэлж өөртөө татдаг билээ.

Тэгэхээр та спортоор хичээллэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг энэ нийтлэлээс ойлгож авсан байх.Танд амжилт хүсье!

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close