LifestyleФото мэдээ

Хамгийн тэнэг зүйлстэй хурим хийсэн хүмүүс (8 фото)

Ижил хүйстэн хоорондоо хурим хийнэ гэхээр арай гайгүй санагдахуйц сонин сонин зүйлстэй хурим хийсэн хүмүүс байдаг гэвэл та итгэх үү. Бид энэ удаад итгэмээргүй зүйлстэй хуримаа хийсэн хүмүүсийн зургуудаас та бүхэнд хүргэж байна.

№1 Дэвид Сикорски болон түүний гэргий Бурито

Дэвид өмнө нь гэр бүлтэй болсон хүмүүсийг ажиглахад тэд ихээхэн сэтгэл санааны таагүй байдалд орсон эсвэл байнга стрестдэг мэт харагддаг байж. Тийм ч учраас тэр өөрийн хамгийн дуртай зүйл болох Буритотой гэрлэхээр шийдэж гэрлэсэн юм гэнэ. Дээр зураг түүний бал сарынх нь зураг юм гэнэ лээ.

№2 Секс хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу

Дэйвкат гэх залуу эхнэр болох секс хүүхэлдэй болох Сидоре Куронэкотой 2000 онд клубт таарсан юм байх. Мань хүн анх тэр хүүхэлдэйг хараад л шууд дурласан юм гэнэ. Тэгээд яахав нөгөө хүүхэлдэйгээ эхнэрээ болгохоор шийдсэн ч албан ёсоор гэрлэлтээ одоог хүртэл батлуулаагүй байгаа гэнэ шүү.

№3 Эфэлийн цамхагтай гэрлэсэн бүсгүй Эрика Эфэл

Эрика Эфэл бол гоё үзэсгэлэнтэй гайхалтай барилгуудад дурлаж хайрладаг нэгэн. Тийм ч утгаараа тэрээр Эфэлийн цамхагтай 2004 онд хуримаа хийсэн юм байх.

№4 Кэвин Надал өөртэйгөө гэрлэсэн залуу

Галзуу мэт сонсогдож болох ч филисофич мэргэжилтэй энэ залуу өөрөө өөртэйгөө гэрлэсэн юм гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа энэ бол маш хүчирхэг филисоф хэмээн бусдад тайлбарласан гэнэ. Тэрээр бусдад зөвлөгөө өгөхдөө өөрийгөө ганц бие гэж бүү санаа зов хэрэв ганц бие бол зүгээр л өөртэйгөө гэрлэхэд болно хэмээжээ.

№5 Чулуутай гэрлэсэн бүсгүй

Трэйси Эмин гэх энэ эмэгтэй хад чулуутай хурим хийсэн гэвэл яах уу? Тэрээр Францад байх өөрийн цэцэрлэгт хүрээлэн дотроо хуримаа хийсэн юм гэнэ. Тэр маш өвөрмөц сонирхолтой бөгөөд үзэл бодлын хувьд ч бусдаас тэс өөр гэнэ. Тэр байгалийн гайхалтай тогтоц болон хад чулууг хайрлан биширдэг учраас хадтай гэрлэх болсон гэнэ дээ.

№6 Холограмтай гэрлэсэн Япон залуу

Япон улсад гажиг ч юмуу солиотой ч гэх юм уу нэг тиймэрхүү үзэгдэл байнга л гарч байдаг шүү дээ. Тэгвэл Энэ япон залуу холограм дүрстэй гэрлэсэн юм гэнэ. Үгүй яахав үүний өмнөх нийтлэлүүдийг бодвол ядахдаа хөдлөөд нүдэнд нь харагдах юм даа.

№7 Ортойгоо хурим хийсэн бүсгүй

Паскал Сэлик гэх энэ эмэгтэй өөрийнхөө ортойгоо хурим хийсэн гэнээ. Учир нь валентины баяр эсвэл ямар нэгэн хостой байх шаардлагатай баяр наадмын үеэр хамгийн чухал таныг тайван аз жаргалтай байлгах зүйл бол таны ор хэмээжээ. Тийм ч учраас тэрээр өөрийнхөө ортойгоо хурим хийсэн гэнэ.

№8 Аарон Червенак ухаалаг гар утастайгаа хурим хийсэн

Орчин цагийн энэ үед технологийн хөгжилд умбаж донтож байгаа хүмүүс олон байх болжээ. Үүний нэг илрэл ч гэх юм уу энэ залуу өөрийн ухаалаг гар утастайгаа хурим хийхээр шийджээ. Тэрээр надад хэрэгтэй бүхий л зүйлийг миний утас л надад үнэнчээр хийж өгдөг тийм ч учраас би түүндээ хайртай гээд хуримаа хийсэн гэнэ.

Мэдээллийн эх сурвалж : Lifestyle.mn™

Comments

comments

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close