EntertainmentLifestyle

1980, 1990, 2000 оноос хойш бүсгүйчүүдийн СЭТГЭЛ ТАТСААР яваа ЭРЧҮҮД (28 зураг)

People сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн дур булаам эрчүүдийг нэрлэдэг. Тэдний зарим нь болох Жорж Клуни, Ричард Гир, Жонни Депп болон Брэд Питт нар эл жагсаалтыг удаа дараа тэргүүлсэн бөгөөд үүнийг эсэргүүцэх хүн ховор биз.

Хаврын сэрүүн салхинд дулаацахад тань туслахаар Bright Side өнгөрсөн гурван жилийн жагсаалтаас хамгийн ховстой залуусыг нэгтгэн хүргэж байна.

Мел Гибсон, 1985

Мелын харц хүүхнүүдийн зүрх сэтгэлийг хайлуулдаг байсан үе бий. 1985 онд тэрбээр анхны “Хамгийн тачаангуй” эрээр тодорч People-ын уншигчид үүнтэй дуу нэгтэйгээр санал нийлсэн. “Mad Max” киноны дүрээр Гибсон нэрд гарсан билээ.

Шон Коннери, 1989

Тагнуулч Жеймс Бондын хамгийн гайхалтай хувилбар учраас ойлгож ядах зүйлгүй. Цагтаа тэр дур булаам төрхтэй, царайлаг, өөртөө итгэлтэй, онгироо зан нь өөрт нь зохидог. Энэ бүхнийг харцнаас нь уншиж болно.

Том Круз, 1990

Том Круз карьерынхаа оргил үед явсан 28 насандаа дэлхийн хамгийн тачаангуй эрээр нэрлэгдсэн юм. Түүнээс хойш нэр хүнд нь бага зэрэг унасан ч одоог хүртэл сайхан залуу хэвээр гэдэгтэй маргах хүн цөөн болов уу.

Ричард Гир, 1993, 1999


Ричард бол 1993 болон 1999 онд хоёр удаа энэхүү жагсаалтыг тэргүүлсэн нэгэн. Тэр солир нүд болон үзэсгэлэн төгсийн далайгаараа биднийг усалсан хэвээр буй.

Брэд Питт, 1995, 2000


Брэд Питт бол хүүхэд шиг царай, ширүүн болон эмзэг байдлыг нэг дор багтаасан хачирхалтай нэгдэл юм. Тэрбээр 1995 онд “дэлхийн хамгийн тачаангуй эр”-ээр анх удаагаа нэрлэгдэж, хожим 2000 онд нэр цолоо ахин сэргээсэн билээ. Брэдийг “Fight Club” кинонд тоглосных нь дараа эргэлзэх хүн ховор болсон.

Харрисон Форд, 1998

Харрисон Фордыг дутуу үнэлдэг хүн олон бололтой. Индиана Жоунс киноны одны үлгэр жишээч чанар бол гэр бүлдээ туйлгүй хайртай нь юм. Энэ л түүнийг сая, сая эмэгтэйн зүрхэнд хүргэсэн тал билээ.

Пирс Броснан, 2001


Пирс хамгийн тачаангуй эрээр нэрлэгдэхэд тэрбээр Жеймс Бонд нар үргэлж зүрхэнд сум харвагч байдгийг харуулсан гэж болно. Ялагчид л нэр зүүдэг юм.

Бен Аффлек, 2002


Бен авьяастай, царайлаг жүжигчнээр зогсохгүй тун ухаалаг нэгэн юм. Ганц жишээ татахад л, “Good Will Hunting”-ийн зохиол бол түүний гарын бүтээл. Мэдлэг, бүтээлч чанар нь Бенийг илүү тачаангуй болгодог.

Жюд Лоу, 2004


Загвар өмсөгч шиг л царайлаг хэрнээ гайхалтай тус жүжигчин жагсаалтад багтахаас аргагүй. Иймдээ ч 2004 онд нэрээ мөнхөлсөн билээ.

Мэтью МакКонахи, 2005

2005 онд Метью МакКонахи булчинлаг, дур булаам залуугийн дүр бүтээсэн бол, улмаар “True Detective” киногоор Оскар хүртэж нэрээ дуурсгасан. Өдгөө тэр зүгээр ч нэг сайхан залуу биш, авьяаслаг жүжигчин гэдгээр бидний зүрх сэтгэлд хоногшсон билээ.

Жорж Клуни 1997, 2006


ER телевизийн олон ангит шоуг үзсэн хүн бүр түүний сайхныг бишрэхээс өөр аргагүй байдалд ордог. Түүнийг дэлхийн хамгийн тачаангуй эр болоход ч шоу эрэлттэй хэвээр байсан ба үүний дараа эмчийн дүр бүтээж энэхүү цол өргөмжлөлийг хоёр дахь удаагаа хүртсэн юм.

Мэтт Дэймон, 2007

Мэтт Дэймоны сайхан царай зүрх хөдөлгөөд зогсохгүй, тэр итгэл хүлээхүйц сайн залуу билээ. Дотоод гоо үзэсгэлэн чухал гэж хэн л мэдэхгүй билээ? Муу залууст охид л дурладаг шүү дээ.

Хью Жекман, 2008


Хүн чонын савар Жекманыг энэхүү цолоос хамгаалж чадаагүй, харин ч тус болсон гэхэд буруудахгүй. Хууз зохидог хэдхэн эрийн нэг шүү дээ.

Жонни Депп, 2003, 2009


Бидний хамгийн хайртай далайн дээрэмчин Жонни Депп эл жагсаалтад хоёронтаа тэргүүлсэн. Анх 2003 онд буюу “Pirates of the Caribbean” киноны нээлтийн дараа, удаах нь таван жилийн дараа буюу 2009 онд билээ.

Брэдли Купер, 2011


Энэ сайхан залуу маш олон жил туслах жүжигчний дүр бүтээсэн. Энгийн л киноны арын хэсэгт цаашаа хараад хэвтэж байх нь холгүй л байсан хэсэг түүнд олон. Харин “Hangover” киноноос эхлэн дэлхийн нүд түүнд тусах болсон нь ёстой л нүдээ олсон хэрэг байв.

Чаннинг Татум, 2012


Харахад энгийн л нэгэн боловч Чаннинг Татум дуу багатай, баргар царайтай, үе үехэн булчингаа чангалсан шигээ байгаад нь тачаангуй байдал нь нуугдсан байдаг.

Дэвид Бекхэм, 2015

Нэмэлтээр: Эрт, орой, хэзээ нэг өдөр ингэх л байсан.

Клуни, Питт нар амжилтаараа их л бахархсан царайтай харагдана. Дэймон ганц удаа л энэ нэр алдрыг хүртсэндээ харуусаж байх шиг. Гэхдээ нас залуу, цус шингэн юм чинь санаа зоволтгүй ээ Мэтт.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close