ДэлхийФото мэдээ

ОХУ-ны Аюулгүй байдлын албаны хурандааг баривчлахад гэрээс нь 12 тэрбум рубль олдлоо. Ингэснээр Дмитрий Захарченкогийн рекордыг эвдэв.

Черкалина “Траст”, “Югра” тэргүүтэй арилжааны гурван банкаас их хэмжээний авилга авсан хэрэгт сэжиглэгдэж байна.

                                             Кирилл Черкалин

Оросын холбооны улсын Холбооны аюулгүй байдлын албаны хурандаа Кирилл Черкалиныг баривчлан шалгах үед 12 тэрбум рубль бэлнээр олдсоныг “Росбалт” мэдээлэв. Түүчлэн тансаг зэрэглэлийн бугуйн цагны бүхэл цуглуулга олджээ.
Нуусан бэлэн мөнгөний хэмжээгээр Черкалин Дотоод хэргийн яамны хурандаа Дмитрий Захарченкогийн тогтоосон рекордоос даруй гурван тэрбумаар илүү байсныг хэвлэлийнхэн цохон тэмдэглэлээ.

Дмитрий Захарченко

Черкалин болон түүний хоёр хамсаатанд арилжааны фирмүүд “хамгаалалт” хүсэн доорх хэмжээний хээл хахуулийг өгсөн гэв.
Бэлэн олдсон мөнгө нь 12 тэрбум байсан ч шүүхэд түүнийг нийт 850 мянган америк доллар буюу 55 тэрбум рублийн хахууль авсан гэж дүгнэж буй.
Алдарт Черкалиныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд түр саатуулсан бөгөөд шүүх ажиллагаа одоог хүртэл дуусаагүйг “Лайф” дамжууллаа. Харин Дмитрий Захарченкогийн хувьд 2016 оны намраас хойш хэргийг хэлэлцэж байгаа ба 15.5 жилийн хорих ял оноох санал яригдаж байна.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close