EntertainmentФото мэдээ

ЗХУ-ын үеийн ХҮҮХЭЛДЭЙН БААТРУУДЫН НУУЦ ЭЗЭД (7 зураг)

Хүүхэлдэйн киноны баатар бүрийн цаана бодит хүн байх ба гадаад үзэмж, зан чанарыг нь ч шигтгэж өгсөн байдаг. Карлсон, Винни Пух зэрэг бидний сэтгэлд хоногшсон хайр татам хүүхэлдэйн баатруудыг бүтээхийн тулд нарийн нягт ажиглалт хийсэн билээ.

Карлсоны дүрд Григорий Рошаль

Дээвэр дээр суудаг Карлсоны дүрд Василий Ливанов төгс дуу оруулсныг олон хүн мэднэ. Дүр дээрээ ажиллаж эхлээд удаагүй байхад жүжигчин маань Карлсоныг найруулагч Григорий Рошальтай их л адилхан байгааг анзаарчээ. Ингээд Ливанов Карлсонд ярих тусгай хэв маяг өгсөн аж. “Жаал хүү, Карлсон хоёр” хүүхэлдэйн киноны нээлтийн үеэр хачирхалтай явдал болсон нь “дээвэр суудаг Карлсон цэнхэр дэлгэцнээ гарахад мөнөөх Григорий чинь театр дотор сууж байсан гэнэ. Хүмүүс яагаад өөр рүү нь харж инээгээд байгааг ганцаархнаа мэдэхгүй суусаар байгаад гарч ирсэн гэдэг. Танхимд байсан бүх хүн Григорий гуайг олж харсан билээ.

“38 тоть” хүүхэлдэйн тотины дүрд Ленин

Хүүхэлдэйн бүтээгч Леонид Шварцман тотийг Ленины дүрээр бүтээснээ хуваалцсан удаатай. Тотины дохио зангаа, ярих ур чадвар зэргийг харахаар илүү тодорхой харагдана. Аз болж энэхүү хүүхэлдэйд зөвлөлтийн хориг тавиагүй бөгөөд тэгсэн бол сая сая хүний хайрыг татсан тус бүтээл дэлгэцнээ гарахгүй байх байжээ.

Шапоклязын дүрд Леонид Шварцманы хадам ээж

Шапокляк хэмээх настай эмэгтэйн дүрийг бүтээхэд нэг их хугацаа ороогүй тухай хүүхэлдэйн киноны зураач хэлж байсан. Леонид Аронович XIX зууны настай эмэгтэйн зургийг олоод дээр нь хадам ээжийнхээ царайтай төстэй элементүүд нэмээд л болчихсон гэдэг. Хэн мэдэх вэ, энэхүү хүүхэлдэйг үзсэн аав бүрийн нүдэнд хадам ээж шиг нь харагдсан ч юм билүү. Хүүхэлдэйн киноны баатрыг хараад ойр дотнын хэн нэгэн санаанд орвол маш сайн бүтээсэн гэсэн үг хэмээн Шварцман хэлсэн билээ.

Гена матрын дүрд Василий Ливанов

Гена матар цэвэр ариун, сайхан сэтгэлийг бэлгэддэг. Эдуардо Успенский энэхүү дүрийг зохиолч өөрийн дотнын анд, хөгжмийн зохиолч Яна Френкелиар бүтээснийг дэлгэсэн. Гэвч дуу оруулах жүжигчнээр Василийн Ливановыг урихад матрыг илүү ухаалаг харагдуулах, мөн Шерлог Холмес шиг харагдуулахыг тулд гаанс нэмсэн ажээ.

Кеша тоть болон Геннадий Хазанов

Геннадий Хазанов ганцхан Кеша тотины дүрд л дуу оруулсан. Тотийг амилуулах амар ажил биш ч Хазанов байсан тулдаа тун ч сэтгэлд хоногшим дүр болж чадсан билээ. Ингээд л хүүхэд шиг, бас томчууд шиг энэ хүүхэлдэйд дурласан. Тотийг түүнтэй тун адилхан зурж, Хазановын тайзан дээр үзүүлсэн алдартай хошин үзүүлбэрүүдээс нь ч хэд хэдэн ишлэл авсан гэдэг.

Цасан хатны дүрд Мария Бабанова

Цасан хатныг бүтээхэд Бабановагийн дуу хоолойгоор зогсохгүй үйл хөдөлгөөнийг нь хүртэл дуурайлгасан болохоор Мария Бабанова энэ дүрийг тэр чигт нь бүтээсэн гэхэд хилсдэхгүй.

Манан дундах зараа болон Людмила Петрушевская

Найруулагч Юрий Норштейны энэхүү бүтээл бүх цаг үеийн шилдэг 150 хүүхэлдэйн киноны жагсаалтад багтдаг. Хүүхэд багачууд, насанд хүрэгчид гээд Манан дундах зараа хүүхэлдэйд бүгд дуртай байсан болохоор хэлц үг хүртэл олон гарсан юм. Гэхдээ зарааны дүрийг зохиолч Людмила Петрушевскаяг дуурайлган бүтээснийг мэдэх хүн ховор биз ээ. Ялангуяа дэргэдээс нь харахад үнэхээр төстэй нь тодорхой болно.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close