LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Ач, зээгээ хардаг ЭМЭЭ, ӨВӨӨ нар урт насалдаг

Эмээ, өвөөтэйгөө өнгөрөөсөн мөчүүд үнэхээр сайхан байдаг. Мэргэн ухаанаа хуваалцаж, элэгсгээр тэвэрч, зулай үнэрлээд л. Олон жилийн дараа эргээд харахад амьдралын түүх нь их л сонирхолтой байж. Тэдгээр он жил хэзээ ч мартагдахгүй.

Тиймээс биднийг харахад эмээ, өвөөд ч сайн нөлөөтэйг мэдэх сайхан байна.
Аав, ээж тань ач, зээ нэхдэг үү? Болоогүй гэж боддог бол та ахиад нэг эргэцүүлэх хэрэгтэй бололтой . Саяхны судалгаагаар ач, зээгээ хардаг эмээ, өвөө нарын нас барах эрсдэл ганцаараа, хоёулаа байдаг хүмүүстэй харьцуулахад 37%-иар бага болохыг тогтоожээ.


Berlin Aging Study буюу Берлиний насжилт судлалын байгууллагын эрдэмтэд 70 ба түүнээс дээш настай 500 гаруй хүнд 1990-ээс 2009 оныг хүртэл 2 жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг хийж, ярилцлагад орсон байна.


Анхны үзлэг, уулзалтад ирсэн хүмүүсээс ач, зээгээ асардаг хүмүүсийн 50% нь 10 жилийн дараа ч амьд хэвээр байсан гэнэ. Эсрэгээрээ үр хүүхдээсээ хол байдаг хүмүүсийн 50% нь 5 жилийн дотор таалал төгсжээ.


Судалгааны багийн гишүүн эрдэмтэн, доктор Дэвид Коалл “Энэхүү судалгаа бага балчир хүүхдийг асарч тойглох урт удаан амьдрахтай ямар холбоотой болохыг тогтооход чиглэгдсэн. Магадгүй хүн төрөлхтний өнгөрсөн баларснаас үүдэлтэй байх. Эрт цагт хүмүүн төрөлтнүүд амь зуухын тулд хүүхэд хардаг байсан” хэмээв.


Хүүхдүүдэд ч гэсэн эмээ, өвөөтэйгөө байх олон ач тустай. Оксфордын их сургуулиас хийсэн судалгаагаар хүүхэд эрүүл саруул өсөж төвхнөхөд эмээ, өвөө нар чухал ач холбогдолтой ажээ. Түүнчлэн эмээ, өвөөтэйгөө ойрхон байсан хүүхдүүд уур уцаар, зан чанарын доголдог багатай байдаг гэнэ.
Ингээд бодохоор хоёр талдаа харилцан ашигтай харилцаа гэсэн үг. Гэхдээ эмээ, өвөө нарын зүгээс үр ач нараа харах дуртай, хүсэлтэй байх хэрэгтэй. Эс тэгвээс настай хүмүүс ядарч, хүүхэд, багачууд анхаарлаас гарна шүү дээ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close