LifestyleЭрүүл мэнд

Таныг СТРЕСС-д орсныг илтгэх 7 шинж

Аз жаргал гэдэг зүгээр ч нэг мэдрэмж, амьдралыг харах эерэг хандлага биш. Хүний бие дэх химийн урвалыг зохицуулах үүрэг бас бий. Эдгээр даавар нь жаргалтай болгох, тааламжийг мэдрэхэд тусалдаг бөгөөд хүний сэтгэл хөдлөлийн дийлэнхтэй нь холбоотой. Энэ даавар хэмжээнээсээ буурвал бухимдал, сэтгэл хямралд хүргэдэг.

Ингээд аз жаргалын дааврын хэмжээ хэвийн бус байгаад илтгэх шинжүүдийг харцгаая.

1.Чихэр, чипс хүсэмжлэх

Хэрэв бие цаанаасаа л чихэрлэг, цардууллаг хүнс нэхэж байвал серотонины төвшин буурсан байх магадлалтай. Энэ төрлийн хүнс серотонины хэмжээг нэмж, сэтгэл санааг дээрдүүлдэг билээ. Гэхдээ тодорхой, хязгаарлагдмал хугацаанд л ийм нөлөө үзүүлдэг тул ахиад л хямарч чихэр нэхдэг аж.

2. Жин нэмэх

Допамины дутагдал жин нэмэх гол шалтгаануудын нэг. Чихэрлэг, эрүүл бус хоол хүнснээс гадна хэвийн үеэс хэтрүүлж идэх шинж ажиглагдана. Дааврыг хоолоор тэнцвэржүүлэх үйл явц биед явагдсанаас их идмээр санагддаг. Улмаар хоолны донтолт үүсэж болно.

3. Хөх өвчлөх

Сэтгэл санаатай холбоотой дааврын дутагдал эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг. Эмэгтэй хүний эстрогены хэмжээ буурахад хөх хөндүүрлэнэ. Сарын тэмдгийн үед ч, ердийн үед ч ажиглагдах боломжтой.

4. Өрөвдөх сэтгэлгүй болох

Окситоцин даавар хүний өрөвч, зөөлөн сэтгэлтэй холбоотойг нотолсон судалгаанууд бий. Энэхүү гормон бусад дааврын л адил сэтгэл санаанд нөлөөлж, зовж яваа хүмүүсийг ойлгоход саад учруулдаг. Түүнчлэн царайны хувирлыг тайлж мэдэхгүй байвал окситоцин дутагдсаны шинж билээ.

5. Толгой өвдөх

Толгой өвдөх бас нэг шалтгаан бол прогестероны дутагдал юм. Энэхүү даавар хэвийн хэмжээнд байснаар сэтгэл санаа дээрдэнэ. Прогестерон жирэмсний үед нэн чухал ач холбогдолтой тул хянаж байх нь зүйтэй.

6. Нойргүйдэл

Нойргүйдэл дээр дурдсан серотонины дутагдлаас үүсэх боломжтой. Нойргүйдэл явсаар сэтгэл санааны байдалд нөлөөлдөг билээ. Тэгэхээр серотонины хэмжээг хянаж стресс, депрессээс хамгаалснаар нойргүйдлээс ангижирч болно.

7. Салгалах

Биед допамин гэгч даавар дутагдсанаас салга өвчин үүсэх магадлалтай. Салгалах нь булчингийн базлалтаас үүсэх ба гар орчимд түгээмэл тохиолддог. Үүнээс гадна мэдрэлийн гаралтай байж болох тул мэргэжлийн байгууллагад хандахад илүүдэхгүй.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close