БизнесДэлхийСонирхолтой

Илон Маск хоногийн дотор 16,3 тэрбум доллараа алдаж, хамгийн чинээлэг 5 эрхмийн эгнээнээс хасагджээ

Tesla, SpaceX зэрэг томоохон компаниудын үүсгэн байгуулагч тэрбумтан Илон Маск хоногийн дотор 16,3 тэрбум доллар алдсан талаар Bloomberg мэдээлсэн байна. Энэ нь түүхэнд анх удаа чинээлэг эрхэм нэг дор ийм их хэмжээний мөнгөө алдсан явдал болжээ. Түүний мөнгөө алдах болсон шалтгаан нь Tesla компанийн хувьцааны үнэ огцом унасантай холбоотой аж. Нью-Йоркийн биржийн арилжаа хаах үед тус компанийн хувьцааны үнэ 21 хувиар унасан байна. Хувьцааны үнэ буусан шалтгааныг тус компани өнгөрсөн долоо хоногт S&P 500 индексийн сагсанд багтаж чадаагүйтэй холбон тайлбарлажээ.

Ингэснээр Илон Маскийн хөрөнгө есдүгээр сарын 8-ны байдлаар 82,2 тэрбум доллар болж буурсан бөгөөд дэлхийн хамгийн чинээлэг таван эрхмийн эгнээнээс хасагдаж, Уоррен Баффетын дараа зургаадугаар байрт бичигдсэн байна. Харин есдүгээр сарын 10 буюу өнөөдрийн байдлаар түүний хөрөнгө 90 тэрбум доллар болж эргээд дөрөвдүгээрт оржээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм, Амазон компанийн захирал Жефф Безосын хөрөнгө өдгөө 186 тэрбум доллар байгаа бол хөрөнгийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг Билл Гейтсийнх 121 тэрбум доллар байна. 103 тэрбум долларын хөрөнгөтэй Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг уг жагсаалтын гуравдугаарт бичигддэг.

Илон Маск Tesla компанийг 2003 онд үүсгэн байгуулсан бөгөөд анх Tesla Motors нэртэй байсан бол хожмоо Tesla хэмээн өөрчилжээ. Тус компани эхэндээ цахилгаан машины үйлдвэрлэлд төвлөрч байсан бол одоо автомашинаас гадна нарны батарей болон эрчим хүч нөөцлөх бусад төрлийн систем боловсруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Bloomberg

What's your reaction?

Related Posts

1 of 31

Leave A Reply

Your email address will not be published.