АялалНийгэм

Өнөөгийн аялагч залуусын нийтлэг төрх санал нийлж байна уу?

Өнөөгийн аялагч залуусын нийтлэг төрх: ???

Явах уу ? байх уу? яах вэ? ийх вэ? гэж гэж нэг тийш гарах аядана. Нэгнийхээ машинд? /ихэвчлэн приус/ шатахуунаа гуялаж хийгээд, зам дагуух супeр маркeтаас? хүнсээ базаана. Хүнс ч гэж дээ бэлэн гоймон??, түргэн хоол?????.

Тэгээд гол нь архи?? пиво?? түүний даруулга хийх гэж хийжүүлсэн ундаа /голдуу кола/ авна. Ингээд байгалийн сайхныг, нам гүмийг эвдэхээр дэвсэж өгнө.
Азаар Монгол орон байгаль⛰??? сайхантай тул нэг их хол, удаан явах хэрэггүй.

Зорьсон газар очиход жолоочоос бусад нь нийлээд халамцуу???, зарим нэгнийх нь давсаг чинэчихсэн байдалтай газардана. Анхнаасаа зохион байгуулалт муутай тул хотоос оройтож гарсан учир очих газар аа ч мөн адил оройтож, нар шингэхтэй зэрэг шах уу очно.

Баг дотор төрөлхийн хоол??? хийх тавилантай нэг нөхөр гэрээсээ авч гарсан хувийн хутга??, махны мод гаргаж ирээд л хорхог шорлог?? хийнэ гэж дөвчигнөнө.

Энэ хооронд дэл сул харагдах хэн нэгнийг сонгино??? арилга, түлээ түү гэж үүрэгдэнэ. Жолооч ууж амжаагүй байхад хамаг пиво??? барчлаа гэж үглэсээр үлдсэн хэдэн лазтайгаа гол ус бараадуулж ганц нэгийн нь шуналтай нь аргагүй том том балгана.

Хэсэг хугацааны дараа гэхэд эр??эмгүй согтоцгоож, амьдрал ярьж нэгэндээ гомдсон туньсан аан бас хайртай???? дуртай гээд нуршиж гарна. Бараг л сууж байгаа газартаа биe засах нь холгүй. Ингээд тасарч унахын наана түлэнхий мах?? түүхий ногоотой ??холиод амт гэж янзын болжээ гээд идэж гарна.

Шөнө дундаас арай наах нь диско ?гэж орилсоор машины бүх хаалгаа дэлгэж байгаад дифүзрийг нь царигтал хөгжим? орилуулна. Зарим нь эрүүл царай гаргаж ээ ая аа солилдоо гэж орилно. ???Энд зөвхөн энэ хэд л байгаа юм шиг орилж хашгир ч ёстой нэг үзэж тарна даа.

Өглөө бол ойлгомжтой. Үүрээр даараад сэрсэн нэг нь??? гадаа тасраад шороон дээр унтчихаж гээд өрвийсөн юм сууж байхад, мань ??? өчигдөр яасан бэ гээд майхнаас үл мэдэгч гар ч ирнэ. Амжиргаатай нэг нь машинд суугаагаараа унтсан байх. Хотоос гарахдаа авсан архи пиво дуусч шил лааз энд тэндгүй ялаа шавуулан хэвтэнэ. Зарим лааз дотроо шавхруутайгаа.

Тамхины иш, амны цаас, хоолын үлдэгдэл хаа сайгүй бутарна. Багийн гишүүдийн дотор муухайрч ??? шарталт дээд цэгтээ хүрсэн байх ба азтай нэг нь архи нь гараагүй, хэнийг ч үлдэгдэл нь бүү мэт амт нь гарсан пиво барьчихсан сууна.

Гоймон ??? дарж аврагдах ажил эхлэнэ. Нус шүлстэйгээ хольж хужаа гоймон сорсоор, халуун ногоотой халуун шингэн оочилсоор ???.

За бисдаа ??? харья гэж нэг нь хэлмэгц ум хумгүй шороо тоостой нь холиод хамаг юмаа машиндаа чихэж аваад хогоо бас ч гэж хальт мульт түүсэн болоод нэг газар бөөгнүүлж орхиод арилаад өгнө. Харих замын өнгө яг л өчигдөрийн эсрэг өнгө. Машиний хөгжим царигсандаа шарлахаад бараг сонсогдохгүй, ямар дуу явж байгаа нь үл ойлгогдон бувтнана.

Жолооч цагдаа ???таарах бий гэж шарталт дээрээ улам түгшүүр нэмнэ. Хаяа голын толиндоо харах болов ч багийн цоглог гишүүд ???бүгд нам. Хаанаас ухаж гаргасан юм гэмээр хөсрийн царай, өмхий үнэртэй.

Товчхондоо аялал гэдэг үг нь хөдөө очиж дураараа гударч байгаад үхтэлээ шартаж аваад ирэхийг хэлдэг бололтой??

Source : https://www.facebook.com/groups/vividtravel/permalink/1278397045838065/

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.