АялалЗөвлөгөөСонирхолтой

ХЯМД ЗАРДЛААР АЯЛАХЫГ ХҮСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Жуулчдын хэсгийн ресторан үйлчилгээний газрууд руу орох хэрэггүй, харин нутгийн иргэдийн ордог газруудаар оч.

Аяллын улирлын бус үеэр оч, нэн ялангуяа зун болон баярын өдрүүдээр очих хэрэггүй.

Үнэтэй рестораны гадаа сууж хоол идэхийн ойрхон байгальд гарч зугаал.

Нэг улсаас нөгөө улс руу явах гэж байгаа бол аль хямд өртөгтэй газраас нь өөрт хэрэгцээтэй зүйлсээ

худалдаж ав. Зарим улсад жишээ нь америк долларын ханш өндөр байдаг. Мөн үнэтэй бэлэг дурсгалын зүйлс авах хэрэггүй.

Галт тэргээр аялах гэж байгаа бол тухайн тасалбар чинь ямар боломжуудтай гэдгийг сайн судалж мэд, тооцоол. Нэн ялангуяа европын орнуудаар галт тэргээр аялж байгаа бол.

Хэрэв хот дотор аялах гэж байгаа бол автобус, метро хамгийн зөв сонголт. Яагаад гэвэл хамгийн хямд хувилбар.

Машинтай аялж байгаа бол хаана, ямар зогсоолд тавихаа сайн бодох хэрэгтэй. Зарим орнуудад жуулчдын машиныг дээрэмдэх нь элбэг байдаг.

Хямд агаарын тээврийн компаниудаар үйлчлүүл. Жишээ нь европт галт тэрэгний тасалбараас ч хямд үнэтэй нислэгүүд олон бий.

Үргэлж үнэ тохиролцохыг хичээ.

Олон музейнүүдийг нэг дор үзэх боломжтой нэгдсэн тасалбар аваарай.

Усны савтай яв. Дэлгүүрээс заавал ус худалдаж авах шаардлагагүйгээр ундны цэвэр устай газруудаас усаа дүүргээд авчхаж болно.

Ихэнх зочид буудлууд нэг удаагийн гэх мэт шүдний оо, сойз, саван гэх мэт байдаг. Тэд нарыг ашиглаж болно.

Америк долларын ханш чанга газруудаар явбал илүү их зүйлийг худалдаж авах, зарцуулах боломжтой.

Үнэгүй өглөөний цайтай зочид буудал, дэн буудлаасаа бага зэргийг илүүчлэн хадгалахад гэмгүй.

Зарим талхны мухлагууд өдрийн төгсгөлд бүтээгдэхүүнүүдээ тал үнээр нь зардаг.

Үнэ төлбөргүй арга хэмжээнүүдэд оролц.

Аль болох группээрээ аял. Жишээ нь машинтай аялалд олуулаа явбал зардлаа хувааж болно.

Өөрт хэрэггүй зүйлсээ авах хэрэггүй. Хэрэггүй зүйлс илүү ач болж онгоцонд ачааны мөнгө төлөх хэрэг гарна.

Аяллынхаа өдөр бүрт юунд хэр их мөнгө зарцуулахаа тооцоол.

Аялахаасаа өмнө даатгал хийлгэ. Хэдийгээр энэ нь мөнгө зарцуулах ч гэлээ хэрэв өвдөх, гэмтэх гэх мэт зүйлсд хамгийн хэрэгтэй зүйл чинь байх болно.

Галт тэргээр аялж байгаа бол шөнийн галт тэргэнд сууж зочид буудалд хонох зардлаа хэмнэ.

Жуулчдын хэсэгт хонох гэж байгаа бол нийтийн тээврийн буудлын хажуугийн зочиб буудалд өрөө захиалбал арай хямд байдаг.

Jetsetter, Priceline, Hostelworld гэх мэт газруудыг сайн судал, сүүлийн минутын захиалга гээд хямд үнэ санал болгосон байдаг.

Couchsurfing-т айлууд хайж, үнэгүй хоно.

Хямд нислэгийн хувилбаруудыг хай. Жишээ нь Momondo, Google flights-с гэх мэт.

Хэрэв оюутан бол үнэмлэхээ авч яваарай, зарим музей гэх мэт үзвэрийн газрууд оюутны хөнгөлөлт өгдөг.

Худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ таксны буцаан олголтоо авч бай.

Source : Lifehack.org

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.