ОдуудСонирхолтой

Дуучин УКА “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

Дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр /2020.11.06/ төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа юм. Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаараа олныг байлдан дагуулдаг дуучин бол Ука.

Авьяаслаг дуучин бүсгүй сүүлийн үед сола карьер хөөх болсон. Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд бие даасан анхны том “Do it” шоу тоглолтоо Буянт-Ухаа спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ. Сүүлд “Voice Mongolia” тэмцээний шүүгчээр ажилласан дуучин бүсгүй сонсогчдодоо цоо шинэхэн “Bounce” дуугаа хүргээд амжсан.

Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж “Орхон” дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуучин бүсгүй продюсер Б.Дашдондогийн “Nature sound” студийн анхны төгсөгчийн нэг юм. Продюсер Б.Ангирмаа түүнийг анх олж харснаар “Киви” хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.

Ука: Хүндэт Аав, ээж минь, эгч, дүү нар минь, хайрт минь, багш, найзууд, хамтрагч нар минь, хүндэт үзэгч, сонсогч та бүхэн өнөөдрийн намайг бүтээлцсэн. Бүх зүйлд баярлалаа. гэжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.