НийгэмОдуудСонирхолтой

Сүүлийн үед нэлээд шуугиад байгаа Huening Kai тухай сонирхолтой баримтууд

Монголын реппер Mrs.M Солонгосын TXT хамтлагын Huening Kai гэх дуучинг хэт эмэгтэйлэг эрчүүд юм огт алга гэсэн утгатай стори хийснээс шуугиан дэгдсэн билээ.

? ТХТ-н Фенүүдтэйгээ хийсэн ярилцлагаас, Тэхёны хариултуудыг хүргэж байна~

? хуваарьт ажилгүй амарч байснаас (Эргэн ирэлтийн дараа), дүүрэн хуваарьтай амрах завгүй ажиллахыг илүүд үздэг. Учир нь хуваарьт ажилгүй үедээ дэндүү их зүйл бодоод, өөрт нь хоосон санагддаг гэнэ?

Q: Дэлхий шатсан тэр шөнө хамгийн түрүүнд юу хийх вэ?
? Ус авчрана (??)

Q: Ирвэс болоод, амьтны хүрээлэнгээс зугтаж чадвал хамгийн түрүүнд юу хийх вэ?
? Би ирвэс болохоор хүн биш ч, хэрвээ болчихвол, хүмүүс намайг хооллоод унтуулаад байвал би лав амьтны хүрээлэнгээс зугтаж хүмүүсийг айлгахгүй ээ

Q: Амрах боломж олдвол юу хийхийг хамгийн их хүсэж байна вэ?
? Бомгю ахтай хамт, түүний эцэг эх дээр очно!

Q: Аялах боломж олдвол хаашаа явмаар байна?
? Хюнинг Кайн төрсөн гэр, Хавай!

МОА нартай уулзвал хамгийн түрүүнд юу хийх вэ?
? Хөгжмийн нэвтрүүлэг дээр уулзаад, дараа нь хоолоо идсэн үү? Идээгүй бол заавал идээрэй! гэж хэлэхийг хүсэж байна.

Сонирхолтой баримтууд 

2002 оны наймдугаар сарын 14-нд төрсөн бөгөөд одоо 18 настай.

АНУ-ын Хавайд төрж, Хятад улсад 7 орчим жил амьдарч байгаад Өмнөд Солонгос руу нүүн амьдрах болжээ.

BTS хамтлагийн “дүү” хамтлаг гэгддэг.

Тэр бөмбөр, гитар, төгөлдөр хуур болон лимбэ тоглож чаддаг.

“Big Hit” энтертейнментийн дебют хийсэн анхны гадаад гишүүн гэж явдаг юм байна.

Аав нь Бразилд төрж, АНУ-д өссөн ба хөгжимчин бас жүжигчин байжээ. Түүний “Virtues in Us” гэх 2007 онд  гаргаж байсан цомгийг та бүхэн Spotify дээрээс олж сонсох боломжтой юм байна.

Түүний эгчийг Леа гэдэг. Тэрээр мөн “VIVA” гэх охидын хамтлагийн гишүүн төдийгүй жүжигчин аж.

Тэр солонгос, хятад, португал, англи хэлээр ярьж чаддаг.

Тэр хамгийн залуу гишүүн боловч өндрөөрөө хамтлагтаа хоёрт ордог. 183 см өндөртэй, 67 кг жинтэй.

Тэр дуулахдаа болон бүжиглэхдээ маш сайн бөгөөд үглэж мөн чаддаг. Хамтлагийнхаа нүүр царай буюу “Visual” хэмээгддэг.

Дэлхийд алдартай уран бүтээлчдээс Бруно Марст ихээхэн дуртайгаа дурдсан байна.

Мөн түүний охин дүү Bahiye “YG” энтертейнментийн бэлтгэгдэгч гэнэ. Гэр бүлээрээ урлагийн хүмүүс гэж хэлж болох юм.

Тэрээр “Big Hit” энтертейнментийн шинэ залуу буюу 2019 онд гарч ирсэн TXT (Tomorrow X Together) хамтлагийн макнэ буюу хамгийн залуу гишүүн юм.

Source : http://ub.life/

What's your reaction?

Related Posts

1 of 36

Leave A Reply

Your email address will not be published.